ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫН ТОС АЧИЖ ЯВСАН ХӨЛӨГ ШАТЖЭЭ


Шанхайн эргээс 260 км-ийн зайд газрын тос ачиж явсан хөлөг онгоц шатжээ. Панамын тугтай Санчи хөлөг онгоц Иранаас Өмнөд Солонгос руу газрын тос ачиж явах замдаа АНУ-аас тариа ачиж явсан Хонг Конг-д бүртгэлтэй CF Кристал хөлөгтэй мөргөлдсөн юм. Хөлгийн багийн гишүүд болох 30 Иран, 2 Бангладеш иргэн ор сураггүй болоод байна. Аврах багийнхан нэг цогцос олсон ч хэн гэдгийг нь тодорхойлоогүй байгаа юм.

Ослоос үүдэж их хэмжээний газрын тос асгарсан нь асар их хор хөнөөл учруулах айдас дагуулаад байна. Хэр их хэмжээний газырн тос асгарсан болон ямар хэмжээний хор хохирол дагуулах нь одоогоор тодорхойгүй ч Санчи хөлөг онгоц 136 мянган тонн ультра лайт хэлбэрийн газрын тос ачиж явсан нь жирийн хүнд газрын тосноос хэд дахин илүү, гамшиг авчрах хэмжээний хор нөлөөтэй юм.

"Энэ хэлбэрийн газрын тос нь уурших, устай урвалд орох магадлал ихтэй" гэж JTD Energy Services компанийн Жон Дрисколл мэдэгдэж байна. Хятадын Шиньхуа агентлагт мэргэжилтнүүд "Эрэг дагуу маш их хэмжээний газрыг хоромхон зуурт үхүүлэх чадвартай" гэж ярьжээ.

Хятад улс аврах ажиллагаа, ослоос хор хөнөөлийг тооцох, арилгах арга хэмжээг өргөн фронтоор авч байна. Америкийн тэнгисийн флотынхон цэргийн хөлөг, аврах баг илгээгээд байгаа бол Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хөлөг, туслах хүч ч хамтарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 11 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 14 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 15 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 15 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 15 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24