“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД" 3 ШОУНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Бүх насны телевиз үзэгчдийг дэлгэцийн өмнө цуглуулж чадсан "Авьяаслаг Монголчууд " шоуны гуравдугаар бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

"Авьяаслаг Монголчууд " шоуны нэвтрүүлгийн анхны ялагчаар "Эгшиглэнт чимээ" хамтлаг тодорсон бол хоёр дахь улирлын ялагчаар өвөрмөц хоолой, даруухан төрхөөрөө олон танигдсан О.Энх-Эрдэнэ тодорсон юм.Харин гуравдугаар улирлын оролцогчид өмнөх хоёр улиралд оролцсон оролцогч нар шиг үзэгчдийн байлдан дагуулсан сонирхолтой үзүүлбэр үзүүлэх эсэх нь сонирхолтой байна.

Өмнөх хоёр улирлын дугаарт амжилттай оролцсон залуусын нэг болох баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр урд хөршид суралцаж байгаа бол, бүжигчин залуу Б. Шижирбат "Asia's got talent" нэвтрүүлгийн дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Харин "Авьяаслаг монголчууд-2016" шоуны шилдэг оролцогчдын нэг болох нэг латин бүжгийн "Moon dance" хамтлаг Латин бүжгийн ДАШТ-ний шилдэг зургаад, Герман улсад зохион байгуулагдсан ДАШТ-нд "Мөсөн хатан" бүжгээр оролцож, тавдугаар байр эзэлж, эх орондоо латин бүжгийн анхны цомыг авч ирсэн хамтлагаар тодорсон юм.

Харин 3-4 настай оролцогчдоос амжилттай оролцож олонд танигдсан оролцогчдын нэг бол өхөөрдөм чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэг дуучин МУСТА Э.Чулуунчимэгтэй хамтран "Зүгээр л инээмсэглэ" дууг дуулж, NTV телевиз "Namadia Pictures" -ийн хамтын бүтээл болох инээдмийн, адал явдалт "Гэр дүүрэн охид " олон ангит кинонд дүр бүтээгээд амжжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 13 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 15 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 17 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 17 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 17 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24