НОГООН ЦАЙНЫ АЧ ТУС


Ногоон цайнд олон төрлийн антиоксидант чанар агуулагддаг учраас бусад навчит цайнаас давуу талтай юм.

1. Хорт хавдарын эрсдэлийг бууруулна
Хүний эсийг чимээгүйхэн бага багаар устгадаг хорт хавдруудаас өөрийгөө хамгаалах хамгийн энгийн, өдөр тутмын арга бол ногоон цай уух. Өдөрт 2 аяга ногоон цай уух нь уушигны хорт хавдараас 18 хувь сэргийлдэг. Ногоон цайнд агуулагддаг catechin хэмээх антиоксидантууд нь чөлөөт радикалуудын эсрэг тэмдэг. Чөлөөт радикал ихтэй байх тусам хүн цусны бөөгнөрөл, зүрх судасны өвчин, хавдар тусах магадлал нэмэгддэг юм.

2. Үе мөчний үрэвслийг багасгана
Хэрэв ойр дотны чинь хэн нэгэн, эсвэл чи өөрөө үе мөчний үрэвсэлтэй бол ногоон цай нь өвдөлтийг намдаадаг онцлогтой гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй байх.

3. Холестеролын хэмжээг тогтмол барьдаг
Ногоон цай нь "сайн" холестрол болох HDL холестролын хэмжээг ихэсгэж, үүнийхээ хажуугаар "муу" холестрол болох LDL-ийг исэлдүүлж бууруулдаг. Ингэснээрээ артерийн судас болон зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, даралтыг барьдаг юм.

4. Дархлааг нэмэгдүүлнэ
Байн байн өвчин тусаад, бие нэг л таагүй байна уу? Тэгвэл ногоон цай нь хүйтний улиралд дархлааг нэмэгдүүлж элдэв өвчлөлийг багасгадаг юм.

5. Жин багасгана.
Жингээ багасгахыг хүсэж байна уу? Тэгвэл ногоон цай танд туслана. Өдөрт 2 аяга ногоон цай уух нь чиний бодисын солилцоог сайжруулан, 70 калори шатаадаг. Дэлгүүрт олон төрлийн ногоон цай байдаг ч байгалийн гаралтай, цэвэр ногоон цайг уугаарай.

6. Шүд сулрахаас сэргийлнэ.
Ямар нэг амны хөндийн асуудалтай бол бас л ногоон цайтай нөхөрлөхөд гэмгүй. Ногоон цайны олон давуу талуудын нэг нь шүд сулрахаас хамгаалдаг юм. Ногоон цай нь аман доторх бактерийг устгадаг учраас тэр.

7. Харшилтай тэмцэх
Улирал солигдох болгонд харшлын чинь тоо нэмэгдээд байгаа юм биш биз? Тэгвэл ногоон цай ууж эхлээрэй. Ногоон цай зөвхөн харшлын үед төдийгүй найтаах, өнгөцхөн ханиад туссан үед уухад хэрэгтэй.

8. Хөгшрөлттэй тэмцэнэ
Ногоон цайнд агуулагддаг "polyphenols" хэмээх антиоксидант нь чөлөөт рапикалуудтай тэмцдэг. Энэ нь чиний залуу насыг удаан хадгалахаас гадна арьсанд үрчлээ толбо суухаас сэргийлдэг. Тиймээс л ногоон цайг тогтмол хэрэглэдэг бүсгүйчүүд өдөр ирэх тусам гэрэлтэн жавхаажиж байдаг.

Хэдий ногоон цайны биед ашиг тустай талууд олон боловч, өдөрт 5-аас дээш аягыг уух хэрэггүй. Тэгвэл каффейны чинь хэмжээ ихэсч, шингэний дутагдалд орох, толгой өвдөх, зүрх савлахад хүргэж мэдэх юм. Ямар ч юмыг тохируулж хэрэглэвэл эм, хэтрүүлж хэрэглэвэл хор гэдэг байх аа?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 13 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 16 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 17 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 17 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 17 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24