Улсын хэмжээнд 115 мянган тонн үлдэгдэл нөөц бий . Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил төвшинд байгаа юм. Тэгэхээр шатахууны нийлүүлэлттэй холбоотой хязгаарлалт, үнийн өсөлт бий болох нөхцөлгүй. Шатахуун импортлогчид ШӨХТГ, Сангийн яам, УУХҮЯ, АМГТГ-т алдагдал хүлээж эхэлсэн тухай өнгөрсөн сарын 14-ноос хойш мэдэгдсэн.
Шатахуун импортлогчид сүүлийн гурван сарын хугацаанд литр тутамд 300 төгрөгийн алдагдалтай борлуулж байгаа учраас Засгийн газраас татаас өгөх эсвэл шаардлагатай өөр арга хэмжээг авахгүй бол шатахууны үнийг литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэдгээ албан бусаар мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна