СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНЫ ШҮЛЭГ СОШИАЛЫГ БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА


Зүсэр бороо мэт эх орон чинь уйлж байна Зүүднээсээ сэр! Миний Монголчууд !!!

Галбын цэнхэр говь чинь гандаж хатаад цөл боллоо

Газрын диваажин Монголд чинь гамшиг нүүрлээд удлаа

Хэнтийн өндөр ууланд чинь хиншүү үнэртээд зуслаа

Хээлэн урсдаг голууд чинь хатаж ширгээд дундарлаа

Ширхэг өвсийг ч гэмтээхгүй гэсэндээ ширэн гутлаа ээтэн урласан УХААН хаачив!

Сүүний ганц дуслаар ээдүүлчих вий гэсэндээ харзны-Эхийг харах нүдний цөцгийтэй зүйрлэх ЭНЭРЭЛ хаачив!

Газарт шивээлсэн гадсыг ч гартаа орсон өргөсийн дайтай санаж амирлуулах НИГҮҮЛСЭЛ хаачив!

Газрын амьдрал ганцхан чамаар дуусахгүйг ухаарч бууриа буртаггүй үлдээх СОЁЛ хаачив!

Хялганат талдаа зээрийн сүрэг харангадаж үхнэ чинээ САНАСАНГҮЙ

Халхын зоригт хөвгүүдийг хатавчинд сууж гуйлга гуйна чинээ БОДСОНГҮЙ

Цаст Гимлайн уулсыг давахдаа жигүүр цуцаагүй хунгийн сүргийг цайлаад угтах усгүй болно гэж ТӨСӨӨЛСӨНГҮЙ

Цаглашгүй түүхийн судар бичиг цагийн аясаар харийн соёлд бүдгэрнэ чинээ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ

Эрийн жудаг эдийн шуналд эзлэгдэж байна

Эмсийн ёсонд ичингүйрэл гээгдэж эрээ цээрээ алдаж байна

Монгол төрийн сэнтий

Мөнгөнд донтогсдын "ХАР ЗАХ" боллоо

Монгол газар шороо харийн тонуулчдын "ХЭТЭВЧ" боллоо

Алтан соёмбот төрийн далбааны минь өмнө зогсоод "Улаан махны хэрэг" ярьдаг адгийн ШААРУУДЫГ яах вэ?

Ард нь үмх талхны төлөө амь тэмцэж явахад алт эрднэсээ харьд үнэгүй ачуулдаг АВЛИГАЧДЫГ яах вэ!

Төрийн хэрэг хэлэлцэхийн оронд ээлж дараалан Энканто саун ярих ТЭНЭГҮҮДИЙГ яах вэ?

Тендэр,бонд,концесс нэрээр төсвөө уралдан тонох ДЭЭРЭМЧДЭЭ яах вэ?

Найр наадам,улс төржилт,утгагүй хошигнол, хоосон амлалт,хууран мэхлэлт

Найдаж зөндөөн хүлээлээ. Одоо болно Ийм байж болохгүйтэй ижилхэн бүгд санал нэг байвал

Ирээдүй хойчийн төлөө эвлэлдэн НЭГДЭХ цаг болжээ

СЭТГҮҮЛЧ: Б.ОТГОН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 18 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 20 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 22 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 22 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 22 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24