ӨГЛӨӨ БҮР ХАЛУУН УС УУХЫН 7 ГАЙХАМШИГ


1.Хөгшрөлтөөс сэргийлдэг

Хэн ч наснаасаа өмнө хөгшрөхийг хүсдэггүй ч биенд хуримтлагдсан хортой бодис хүнийг өвчлүүлж, эрт хөгшрүүлдэг. Харин өглөө халуун ус ууснаар тэдгээр хорт бодисыг биеэс гадагшлуулахаас гадна арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх тустай.

2. Өвчин намдаадаг

Сарын тэмдгийн өвдөлтийг намдаах хамгийн амархан арга бол халуун ус уух. Халуун ус гэдэсний булчинг амрааж, сарын тэмдгийн өвчлөлийг намдаах шидтэй. Түүнээс гадна халуун ус ууснаар зүрх цусны эргэлтийг нэмэгдүүлж, булчинг амрааснаар бүх төрлийн өвдөлтийг намдаадаг.

3. Жин хасахад тустай

Өглөө халуун ус ууснаар биеийн хэм нэмэгдэж, метаболизм хурдасдаг. Энэ нь өдрийн турш илүү калори шатаахад нэмэртэй. Түүнээс гадна өглөө лемонтой халуун ус ууж заншвал өөх тос хурдан задардаг.

4. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг

Өглөө бүр халуун ус уудаг хүний хоол боловсруулах систем хурдасч, хоолыг задлах, боловсруулах нь сайжирдаг. Харин хоолны дараа хүйтэн ус ууснаар эсрэг нөлөөг үзүүлнэ. Хүйтэн ус нь таны идсэн өөх тосыг царцаачихдаг учир боловсруулахад илүү хэцүү болгодог. Тиймээс хүйтэн усаа халуунаар сольсон нь дээр.

5. Цусны эргэлтийг нэмэгдүүлдэг

Халуун ус ууснаар цусны эргэлт хурдасч биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Түүнээс гадна халуун ус биеийг амрааж, булчинг сулруулна.

6. Өтгөн хатахаас сэргийлдэг

Өглөө юм идэхээс өмнө халуун ус ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэж, өтгөн хатахаас сэргийлдэг.

7. Нойр хүргэдэг

Хоолны, ялангуяа оройн хоолны дундуур болон унтахаас өмнө халуун ус ууснаар бие амарч, мэдрэлийн ядаргаа тайлагддаг. Ингэснээр нойр хүрч, сайхан амрах бөгөөд өглөө хүч чадалтай сэрдэг.

Өглөө өлөн элгэн дээрээ халуун ус уухын долоон ач холбогдлыг та мэддэг боллоо. Маргаашнаас эхлэн өглөө бүр халуун ус ууж заншаарай. Та өөрчлөлтийг мэдрэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 19 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 21 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 22 цагийн өмнө
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 22 цагийн өмнө
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 23 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов Өчигдөр
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ Өчигдөр
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24