ХОЁР УЛСЫН ИРГЭД ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛОХ ТАЛААР ЯРИЛЦЛАА


БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон "Иж бүрэн түншлэлийн харилцаа"-г "Стратегийн түншлэл"-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Монгол,хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд өргөжүүлж, иргэдийн солилцоог тэлэх эрмэлзэлтэй байна гэв.

Манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээл зэрэг үнэт зүйлс нэгтэй болохыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин онцлоод Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө байдгаараа манай хоёр улс адил гэдгийг тэмдэглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа "гуравдагч хөрш" БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэгийг нотлов. Монгол Улс ардчилал, зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн БНСУ тууштай дэмжиж ирснийг дурдав. Энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, иргэдийн солилцоог бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэгэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна гэв. Талууд хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчдог болох чиглэлээр харилцан хүчин чармайлт гаргах, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийг хамарсан томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцав.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж буй өөрийн санаачилсан "Шинэ Умардын бодлого"-оо тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв.

Ирэх зургаадугаар сард зохиогдох Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтынажиллагааны асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлцээ" олон улсын V Бага хуралд БНСУ-аас төлөөлөгч оролцохыг урив.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Пёнчан 2018" Өвлийн олимп дэлхийн улс түмний энх тайван, эв нэгдлийн баяр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч, Өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 23 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24