ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШТС-УУДЫН ЭРХИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛНЭ ГЭВ


Шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийж байна.

ШӨХТГ-ЫН дарга Б.Лхагва "Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг 2016 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаж, үнэ тарифт өөрчлөлт оруулах, татварыг бууруулах, өсгөх тухай шийдвэр гаргаж ирсэн. Үнэ тариф нэмэх асуудлаар нефть импортлогч компаниуд байнга санал тавьж ирсэн ч Засгийн газар тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авсаар ирсэн. Нефть импортлогч компаниуд үнээ нэмэх саналыг байнга хэлдэг учраас аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсч, зөвлөмж өгсөн. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага оролцсон хамтарсан зөвлөл ажиллаж байхад үнэ тарифтаа өөрчлөлт оруулж, хомсдол үүсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. "Магнай трейд", "Шунхлай" зэрэг компани өнгөрсөн хугацаанд үнээ нэмж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуйн нэгж үнээ нэмсэн. Хомсдол үүсгэж, хязгаарлалт тогтоож байгаа нь хууль бус. Тиймээс манай газраас удаа дараа зөрчил гаргасан зарим аж ахуйн нэгжид эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж байна. "Магнай трейд" компанийн эрхийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна. Ямар нэгэн шалтаг хэлж хомсдол үүсгэх, тухайлбал засвартай нэрээр ШТС-уудаа ажиллуулалгүй хомсдол үүсгэж байгааг зөрчлийн хэрэг гэж шалгаж эхэлсэн" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 23 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ Өчигдөр
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24