МАНАЙ УЛСАД 4.7 МЯНГАН ГАДААД ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА


Манай улсад 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 92 орны 4.7 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 орноор өсөж, ажиллагчид 1.2 (20.8%) мянган хүнээр буурсан үзүүлэлт юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3.9 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 37.5 хувь нь БНХАУ-ын, 7.2 хувь нь БНАСАУ-ын, 7.3 хувь нь ОХУ-ын, 6.5 хувь нь БНСУ-ын, 7.1 хувь нь Австрали Улсын, 5.4 хувь нь АНУ-ын, 4.2 хувь нь БНСВУ-ын, 3.6 хувь нь Канад Улсын, 2.5 хувь нь Англи Улсын, 2.0 хувь нь Филиппин Улсын,16.7 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Өмнөх оноос манай улсад хөдөлмөр эрхэлж буй АНУ-ын иргэд 70, БНСВУ-ын иргэд 50 , Англи Улсын иргэд 21 хүнээр өсчээ. Харин БНАСАУ-ын иргэд 837, БНХАУ-ын иргэд 283, ОХУ-ын иргэд 134, БНСУ-ын иргэд 50, Австрали Улсын иргэд 34-өөр буурчээ.

Манай улсад 2017 онд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 882 нь боловсрол, 649 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний, 363 нь барилгын, 339 нь боловсруулах үйлдвэрлэлийн, 171 нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 546 нь бусад салбарт ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 23 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24