ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА


Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/314 дугаар тушаалаар "Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам" батлагдлаа.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн энэхүү журмыг дагаж мөрдөх бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн энэхүү журмыг удирдлага болгож ажиллах юм.

Журамд зарлан мэдээллийн дохиог "Гамшгийн" болон "Сургуулийн" гэж ангилж, гамшгийн үед "ЯАРАЛТАЙ ЦУГЛАР", сургуулийн үед "ЦУГЛАР" дохиог "Улаан", "Улбар шар", "Шар" кодоор дамжуулахаар тусгасан бөгөөд код тус бүрд цуглах алба хаагчийн хувцас, хэрэглэлийг тусгаж өгсөн байна.

Түүнчлэн томоохон гамшгийн үед харилцаа холбоо тасарсан тохиолдолд томилогдсон биет холбоочин дохиогүйгээр зарлан мэдээллийг бие бүрэлдэхүүнд дамжуулах, зарлан мэдээллийн дохио авсан алба хаагч хот дотор дулааны улиралд шөнийн цагаар 50 минут, өдрийн цагаар 70 минут, хүйтний улиралд шөнийн цагаар 70 минут, өдрийн цагаар 90 минутын дотор, орон нутагт дулааны улиралд 40 минут, хүйтний улиралд 60 минутын дотор цуглахаар тус тус тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 23 цагийн өмнө
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24