НҮҮРС ЗӨӨЖ, ЗУУХ ТАРААХАД 672,3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА


Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт утааг арилгахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй дурдсан байна. Эдгээрийн дунд Таван Толгойн уурхайгаас өндөр илчлэгтэй, нунтаг нүүрсээр Улаанбаатарчуудыг хангах тухай дурдсан хэсгийг "Утааны эсрэг ээж аавууд ТББ"-аас богино хэмжээний бичлэг болгон тайлбарлажээ.

Нэгдүгээрт Өмнөговиос Чойр хүртэл 650 тэрбум төгрөгийн зардлаар 500 км урттай хатуу хучилттай зам барих бөгөөд Чойрт нүүрсний тээврийн сүлжээг байгуулахад 4,2 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин нунтаг нүүрсээ бөөрөнхий, хатуу болгохын тулд нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд 3 тэрбум төгрөгийг төсвөөс дэмжлэг хэлбэрээр олгоно.

Боловсруулсан нүүрсээ хадгалах зургаан агуулахыг дүүрэг тус бүрт нэгийг нь нэг тэрбум төгрөгөөр барих бөгөөд нэг тонн нүүрсийг 125 мянга орчим төгрөгөөр иргэдэд зарах аж. Ингээд 2017-2021 он хүртэл 43 мянган өрхийг энэхүү боловсруулсан нүүрсээр хангана.


Нүүрс нь өндөр илчлэгтэй учраас шинэ, сайжруулсан зуухыг түгээх төдийгүй зорилтот бүлгийн айл, өрхүүдэд нүүрс өгөхөд 9,1 тэрбум төгрөгийг зарцуулна гэжээ. Дээрх ажлыг гүйцэтгэхэд нийт 672,3 тэрбум төгрөгийг зарцуулах аж.

gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 22 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24