УУЦ ЧАНАСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГЫГ ТОРГОНО


Уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Цагаан сар гэхээр юуны өмнө ширээн дээр тавих ууцны асуудал "босдог". Ямар ууц тавих вэ, хаана чануулах вэ гээд л асуудал ар араасаа хөвөрнө.Тэгээд л аль нэг цайны газрыг царайчлах юм уу, "ууц чанана" гэсэн зарыг шүүрдэж эхэлдэг. Эрт чануулчихвал хатчихна, хугацаа тулбал үнэ нь тэнгэрт хадчихна гээд зовлон бий. Энэ бүхнийг тооцоолсон овсгоотой зарим нэг нь орон сууцны байрны ойролцоо гэр бариад "Ууц чанана" гэсэн бичиг зүүгээд хөөрхөн бизнес хийчихдэг болоод байгаа. Харин энэ удаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэгэн санамжийг гаргалаа. Тэр нь "Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж, жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байна. Иймд Боловсролын байгууллагын удирдлагууд дээрхи хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17, зүйлийн 9 дүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Ингэхээр сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц чанасан тохиолдолд, тэр нь "баригдвал" торгуулахаар болж байгаа юм байна. Харин хувь хүмүүсийг яах нь тодорхойгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 22 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24