Хятад хэлний "пинин"-ийн эцэг Жоу Юу Гуан 111 насандаа нас барснаас хойш яг нэг жилийн дараа Google Doodle-ээс хүндэтгэл үзүүллээ. Хятадын алдар хэлзүйч Жоу нь 1955 онд Коммунист намын дэмжлэгтэйгээр Хятад хэлний ханзыг латин үсгээр галигласан "пинин"-ийг зохиосон. Өнгөрсөн зууны дунд үед Хятад улсын иргэдийн 20 хувь нь л бичиг үсэгтэй байсан бол Жоу хэлзүйчийн гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд өдгөө нийт хүн амын 90 хувь нь бичиг үсэгтэй болоод байна. Түүнчлэн одоогийн ухаалаг утас, компьютерт хэрэглэж байгаа хятад үсэгний фонт ч үүн дээр үндэслэсэн юм. Google Doodle-ээс түүний 112 насны ойн өдөр хайлтын системийн эхлэл хуудсаа 'Google' (谷歌, guge) хэмээх хятад ханзыг хөдөлгөөнтэйгөөрбайршуулан дурсгалыг нь хүндэтгэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна