АНУ ХОЙД СОЛОНГОСТОЙ ДАЙТАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗАРЛАВ


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Вашингтонд Хойд Солонгостой хийх дайны төлөвлөгөө бий гэж мэдэгдсэн байна. Ванкуверт хэд хэдэн орны Гадаад хэргийн сайд нар оролцсон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаарх уулзалт эхлэхээс өмнөх оройн хоолны үеэр тэрбээр энэ талаар ярьсныг пүрэв гаригт "Kyodo" мэдээллийн агентлаг мэдээлж, ТАСС уламжлав.

БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж буйд АНУ ямар байр суурьтай байгаа талаархи асуултад Мэттис "АНУ бэлэн байна, бидэнд дайны төлөвлөгөө бий" хэмээн хариулжээ. Үүний зэрэгцээ Пентагоны тэргүүн дипломат хүчин чармайлтад үндэслэн асуудлыг энх тайвнаар шийдэхэд тэргүүлэх ач холбогдол өгдөг хэмээсэн байна.

Оройн хоолны үеэр, ялангуяа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Японы Гадаад хэргийн сайд Таро Коно болон бусад сайд нар Пхеньянд дарамт шахалт үзүүлэх бодлогоо өөрчлөхийг шаарджээ. Энэ сарын 16-ны өдөр Ванкуверт болсон уулзалтад 1950-1953 оны Солонгосын дайны үеэр АНУ-ыг дэмжсэн 20 орны сайд оролцсон байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно Өчигдөр
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ Өчигдөр
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 2026/06/25
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/25
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 2026/06/24