КАЗАХСТАНД АВТОБУС ШАТАЖ 52 ЗОРЧИГЧ АМИА АЛДЖЭЭ


Казахстан улсад автобус шатсаны улмаас 52 хүн нас барсан аймшигт осол гарсан тухай Дотоод хэргийн яамнаас нь мэдээллээ. Галаас ердөө тавхан хүн зугтаж амьд үлдсэн байна. Актобе бүсийн Иргиз дүүрэгт орон нутгийн цагаар 10 цаг 30 минутын үед уг осол гарчээ. Автобус Узбекийн иргэдийг Орос улс руу хүрдэг Самара-Шымкентийн замаар явж байсан аж. 2,200 км үргэлжлэх уг замаар ОХУ руу барилгын ажил эрхлэхээр явдаг цагаачид их явдаг тухай эх сурвалжууд мэдээлжээ. Түргэн тусламжийнхны мэдэгдсэнээр автобусанд 55 зорчигч, хоёр жолооч явж байсан гэнэ.

"Амьд үлдсэн таван зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Бусад нь бүгд амь насаа алдсан" хэмээн мэдэгдэлд дурдсан юм. Амьд үлдсэн жолоочийн хэлж буйгаар зорчигчд нь Узбекийн иргэд байсан бөгөөд автобус нь Казахстанд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан гэдгийг Казахстаны Дотоод хэргийн яамны ажилтан Руслан Иманкулов мэдэгджээ.

Тэрээр Унгар улсад үйлдвэрлэгдсэн Икарус загварын уг автобусанд гал гарахад маш хурдацтай тархаж, зорчигчид амьд гарах боломж бараг байгаагүй гэсэн байна. Энэ загварын автобуснууд ЗХУ-ын үеэс ашиглагдаж ирсэн, нэлээд хуучин автобус аж. Гэсэн ч галын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 20 минутын өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 37 минутын өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 43 минутын өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25