БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛЭЭР ХӨГЖҮҮЛНЭ


Архангай аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй "Багшийн хөгжил" болон "Ирээдүй 1+1" хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр хүүхдийн "Хөдөлгөөнт дасгал хөдөлгөөн, эрүүл зөв дадал хэвшил, хүүхэд бүрийг хөгжүүлцгээе" тэмцээн "Олимп бидний ирээдүй" уриатай аймгийн Биеийн тамир спортын зааланд аймгийн төвийн цэцэрлэгүүдийн дунд боллоо. Аймгийн төв Эрдэнэбулган сумын хүүхдийн 5-р цэцэрлэг нь 2017 оны 9-р сарын 1-нд Архангай аймгийн Олимпийн нэрэмжит цэцэрлэг болсон бөгөөд энэхүү арга хэмжээг нээлтээ болгож хөдөлгөөнт дасгалын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд 14 цэцэрлэгийн 280 гаруй хүүхэд хөдөлгөөнт дасгалын төрлөөр өрсөлдсөн юм. Үүнээс гадна хүүхэд, эцэг эхчүүдийн хооронд хөгжилтэй буухиа, багш нарын хооронд олимпийн талаарх мэдээ, мэдлэгийг сорьсон АХА тэмцээнийг явуулсан юм. Архангай аймгийн төвд 2-5 насны 2640 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байна. Архангай аймгийн Олимпийн нэрэмжит 5-р цэцэрлэгийн зүгээс бага насны хүүхдүүдэд олимпийн талаар сурталчлах, олимпийн медальтай тамирчдыг танилцуулж алдаршуулах, ирээдүйн олимпийн аваргыг аймаг орон нутгаас төрүүлэх, хүүхдийг бага наснаас нь эхлэн хөдөлгөөн, эрүүл мэндийн талаар хөгжүүлэхэд дэмжлэг болох, цэцэрлэгийн багш, эцэг эх, хүүхдүүдэд эрүүл зөв хооллолтын сургалт явуулах, бага насны хүүхдүүдийг хөдөлгөөн, эрүүл мэндийн хичээлээр хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 1 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 1 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 1 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25