ЗАВХАН АЙМАГТ ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ


Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" төслийгДэлхийн Зөн Олон улсын байгууллагын Франц улс дахь салбар, Европын холбооны 2,3тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол улсад, тэр дундаа орон нутагт анх удаа 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.

ИНБ-уудыг чадавхижуулах, орон нутгийн хөгжилд оруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагаа болж,оролцогч талууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төсөл Завхан аймгийн зорилтот 12 суманд хэрэгжих бөгөөд орон нутгийн 20 ИНБ, эмзэг бүлгийн хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамарсан туслалцаа дэмжлэг шаардлагатай 150 өрх, 60 үйлдвэрлэгч, эмзэг өрхийн 100 залуус, хамгийн багадаа 20.000 хүн буюу нийт хүн амын 40 орчим хувь нь төслийн үр шимийг хүртэж амьжиргаагаа дээшлүүлэх юм.Синх: Эмилий Вежинел Дэлхийн Зөн Франц ОУБ-ын хөтөлбөрийн ажилтан Европын холбоомаш олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг том донор байгууллага юм. Энэ бол 2014 оноос эхэлсэн ИНБ-ууд, орон нутгийн засаг захиргааны хамтарсан шинэ хөтөлбөр. Төсөл хэрэгжих 12 сумын иргэд бусад сум, аймгуудад сайн жишээ болно гэдэгт итгэлтэй байн

Төслийн хүрээнд ИНБ-ууд болон төрийн байгууллагууд хамтран орон нутгийн бичил бизнес, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн болон үндэсний зах зээлд гаргах зорилт тавиад байна. Энэ нь хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Завхан аймагт томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм

Мөн төслийн хүрээнд зохион байгуулах мэргэжил олгох сургалтууд нь залуучууд болон эмэгтэйчүүдийг орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд нь туслах юм. Орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих энэ төслийг Дэлхийн Зөн Монгол, Дэлхийн Зөн Франц ОУБ-ууд Завхан аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар, бусад ИНБ-ууд хамтран хэрэгжүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 7 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 9 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 17 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр