ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧРУУ ГАЛ НЭЭСЭН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ


Цагдаагийн алба хаагчдыг "буудна" гэж сүрдүүлсэн, гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран өнгөрөгч бямба гарагт баривчлан саатуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Оргил нар энэ сарын 20-ны өдөр замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа 19 цаг 45 минутын орчим .... улсын дугаартай "Тоёота Ланд Круйзер-70" маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоон, шалгахад Төв аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэгт сэрдэгдсэнээр эрэн сурвалжлагдаж байсан Г байсныг тогтоосон байна.

Алба хаагчид уг этгээдийг саатуулах гэтэл машиндаа суун Улаанбаатар хотын чиглэлд зугтсан тул нэн даруй Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд мэдэгджээ. Уг этгээд автомашиндаа галт зэвсэгтэй явж байгаа гэсэн мэдээллийн дагуу Төв аймгийн Баянчандмань, Лүн сум дахь замын цагдаагийн пост, Баянхангай, Баянцогт, Аргалант сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэн, зугтсан этгээдийн явж болзошгүй зам, газар орны дагуу таван пост гарган бүслэн хааж, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрынхан, Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн ажиллаж 04 цаг 30 минутад Төв аймгийн Баянхангай сумын 1-р багийн нутаг "Зэст толгой" гэх газраас баривчлан саатуулсан байна.

Г гэгч нь "Та нарыг ойртвол би өөрийгөө хутгална" гэж сүрдүүлжээ. Түүнийг баривчлан автомашинд нь үзлэг хийхэд ТОЗ-8 маркийн буу, зургаан сумтай дайз, дөрвөн хутга, хоёр хуучин заазуур байсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. Сэжигтэн Г нь 1967 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож гэмтээсэн хэрэгт холбогдоод оргон зайлсан байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 1 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 1 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 1 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно Өчигдөр
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25