ОТРЫН БҮС ДЭХ ЖИРЭМСЭН ЭХ, ӨНДӨР НАСТАН, БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЧИРЭГДЭЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ


Эрүүл мэндийн яамнаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулж орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж байна. Улсын хэмжээнд цагаан зудтай ба цагаанаар зудархуу байгаа нийт 18 аймгийн 110 суманд жирэмсэн эмэгтэй 1986, нярай хүүхэд 782, 0-5 хүртэлх насны 17726 хүүхэд, 10066 өндөр настан, 5697 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Мөн отроор өвөлжиж байгаа айл өрхөд 62 жирэмсэн эмэгтэй, 48 нярай хүүхэд, 0-5 хүртэлх насны 594 хүүхэд, 526 өндөр настан, 138 хөгжлийн бэрхшээлтэй иргэд өвөлжиж байна. Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн төвүүд өөрийн аймаг, сумын отроор явсан болон тухайн нутаг дэвсгэрт оторлож яваа малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, ялангуяа жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд үзүүлэх тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийг тогтмол солилцон тэдэнд учирч болох эрсдэлээс сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх, хяналтыг тогтмолжуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ. Түүнчлэн төрөх дөхсөн болон өндөр эрсдэлтэй жирэмсэн малчин эмэгтэйг амрах байранд амраах зохион байгуулалтыг хийж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 2 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25