“ЦАЛИНТАЙ ЭЭЖ”-ИЙН 50 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ӨНӨӨДРӨӨС ДАНС РУУ НЬ ШИЛЖҮҮЛНЭ


Засгийн газраас "Цалинтай ээж" хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрлэсэн. "Цалинтай ээж" хөтөлбөрийн хүрээнд зөвхөн гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Зарим ээжүүд хүүхдээ тав, зургаан сар хүртэл нь асраад, ажилдаа орчихдог. Тиймээс бид Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ээжүүдийн материалыг хянасан. Хяналт, шалгалт дууссан тул мөнгө олгоход бэлэн болоод байгаа юм байна. 130 орчим мянган ээжийн материалыг хянаж, өнөөдөр тэдэнд зориулагдах санхүүжилтийг арилжааны банкууд руу шилжүүлж эхэлжээ. Тиймээс хүүхдээ асарч буй ээжүүдийн 50 мянган төгрөгийн тэтгэмж өнөөдөр үдээс хойш юм уу, маргаашаас данс руу нь шилжиж орно. Хэрэв хувийн дансаа холбоогүй бол тухайн банкин дээр өөрийн биеэр очиж авах шаардлагатай. Ээжүүд цаашид тэтгэмжийн мөнгөө яаж авах хүсэлтээ гарган, өөрийн ашигладаг банкны данстайгаа холбуулж болох юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 2 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25