КАКИРЮҮ АНАНД ГАНЦААРАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА


Харүмафүжи зодог тайлах болсноор дөрвөн ёкозүнатай башё дуусгавар болж энэ оны эхний башё буюу нэгдүгээр сарын тэмцээний банцүке гурван аваргатай гарсан юм. Гэтэл Хацү башё эхлээд 4-5 хоногийн дараа их аварга Хакүхо, ёкозуна Кисеносато нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж Какирюуд түрүүлэх үүрэг чимээгүйхэн ирсэн гэж болно. Үүрэг хүлээж хоцорсон аварга маань үүнийг ойлгохын дээдээр ойлгосон шиг дайчин сайхан барилдаж эхний найман өдрийн дараа нэг ч унаагүйгээр тэмцээнийг ганцаараа хошуучилж явна. Түүнээс өөр тавин хувиа хийсэн бөх алга. Харин Митаканоүми, Точиношин, Дайёошү нар долоон даваа, нэг унаатайгаар тэмцээнийг тэргүүлэгч аваргын ард нь нэхэж явна. Гурав дахь эгнээнд гэж яривал Шёохозан, Точиазан нар зургаан даваатай байгаа юм. Монгол сумочдын тухай хэлбэл гурван башёны дараа секиваке цолоо буцааж авсан Тамаваши Мөнх-Оргил тун тааруу амжилттай тэмцээний дунд ердөө гурван даваатай дахиад л кодабан болох янзтай байх юм. Магешира цолтныг тэргүүлэн барилдаж байгаа Ичиножёо Ичинноров ч гэсэн найм барилдахад 50 хувийн даваатай байна.  Олзуурхууштай нь гэвэл түүний даваанууд чанартай гэж хэлж болох. Ёкозүна Кисеносато, озеки Такаясү нарыг давсан бол тэмцээний найм дахь өдөр унаагүйгээр дэвжээнд гарсан бярлаг барилдаанч секиваке Митаканоүмиг өвдөг шороодуулж бас жаахан шуугиан тарив даа. Чёошома Г.Мөнхсайхан, Араваши Э.Дөлгөөн нар тун ойролцоо буюу дөрөв, тав даваад байна. Нөгөө саяхан озеки цолтой ханхалзаж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл, сэтгэл зүй хоёртоо дийлдэж энэ башёд магеширагийн 10-аас боссон ч гурван өдрийн дараа мөн л тэмцээнийг орхисон байгаа. Тэр нэг л явуургүй болчхов уу даа. Дээд цолтон байснаа тун огцом доошилсоор яваа сүмоч. Энэ удаагийн тэмцээний онцлог Какирюү аварга болоод хэн нэгэнд түрүүлэх боломж гарч ирсэн явдал.

Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 3 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 4 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25