Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд улсын төсвөөс 120 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Ипотекийн зээлийг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэхээр Сангийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг орон сууцны зээлийн урьдчилгаа 25 хувь, жилийн хүү нь 7.5 хувьтай байх боломжтой гэсэн судалгааг энэ долоо хоногт багтаан Засгийн газарт танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна