НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА


Засгийн газар ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсантай холбогдуулан эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг ОУВС хөтөлбөрт хамрагдах үеэр сануулсан удаатай. Өөрөөр хэлбэл ОУВС-ийн зүгээс "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үүнийг хариуцах эзэн нь Монгол банк биш Засгийн газар" гэж үзсэн. Иймээс энэ оноос эхлэн Засгийн газар ипотекийн зээлийг хариуцахаар болж байгаа юм.

Энэ дагуу Засгийн Газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж, Монгол Улсын 2017 оны төсвөөс 111 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192 тэрбум төгрөгөөр дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн Газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон, борлуулалт нь 30 орчим хувьтай байгаа юм. Тэгвэл ипотекийн зээлийг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Сангийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг " Ипотекийн зээлийн урьдчилгаа 25 хувь, жилийн хүү нь 7.5 хувьтай байх боломжтой" гэсэн судалгааг энэ долоо хоногт багтаан Засгийн газарт танилцуулахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 44 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 4 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр