СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2018 оны 03 дугаар хурлаас нэр бүхий 3 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба холбогдох хууль, журам, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэдэг.

Сүүлийн үед хүн амын төвлөрөл, бүтээн байгуулалттай холбоотойгоор орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахаар тус албанд хандах явдал ихэссэн. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллаж, 3 аж ахуйн нэгж хууль тогтоомжийг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн гэрчилгээ гаргуулсныг илрүүлж согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Цаашид архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдаагүй, үйлчилгээний зориулалтгүй орон сууцны зориулалтыг өөрчилсөн газруудад үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх, зориулалт өөрчилсөн тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байх талаар холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 5 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 6 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 6 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25