Өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д нийт 42754 иргэн байгаагаас Хөдөлмөрийн гэрээгээр 6516 иргэн ажиллаж амьдарч байна.
БНСУ-ын талаас олгогдсон квот, түүний ашиглалтыг сүүлийн 5 жилээр харуулбал:
2017 онд БНСУ руу ажиллах хүч илгээгч 16 улсын илгээх дундаж хугацаа нь 30.09 өдөр бол, Монгол Улсын илгээх хугацаа 2016 онд 28.83 өдөр, 2017 онд 27.8 өдөр буюу 1.03 өдрөөр багассан зэрэг үзүүлэлтээр амжилттай ажилласан ч Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ руу зорчоод ажлын байраа орхин хууль бусаар хөдөлмөр эрхлэх асуудал 30 хувьд хүрч, БНХАУ, БНСВУ-ын дараа сүүлээсээ гуравдугаарт орж байна.
Анхлан Хөдөлмөрийн гэрээгээр очиж ажиллагсад сард 1,355,000 воны цалин /2017 онд/ авах Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байдал, идэвхи зүтгэл, илүү цаг зэргийг тооцож 3 жилийн хугацаанд 4,5-5,0 сая хүртэлх вонын цалин авах боломж бүрддэг. 2018 онд тус улсын нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн /7530 вон болсон/-тэй холбогдуулан Хөдөлмөрийн гэрээний доод хөлс 1,573,770 вон болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна