С.БАТБОЛД: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨСӨН ЖИЛ БАЙХ БОЛНО


"Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018" бизнес уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Төрийн ордонд болно. Уг арга хэмжээг НЗДТГ болон Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж байна. Нийслэл хотын хаврын бүтээн байгуулалтын өмнөхөн болдог энэхүү бизнес уулзалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ "Энэ удаагийн хөрөнгө оруулалтын уулзалтанд Улаанбаатар худалдааны танхимын гишүүд хотын хөгжлийн бодлогод түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулна. Өөрөөр хэлбэл дан ганц компани хэрэгжүүлээд явахад санхүү, эдийн засгийн хувьд боломжгүй, хүртээмж, хэрэгцээний хувьд Улаанбаатар хотын хамрахуйц далайцтай төслүүдийг төр, хувийн хэвшилд санал болгоно. Ингэснээр форум ажил хэрэгч болно гэж дүгнэж байна. Учир нь өнгөрсөн оны чуулга уулзалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд бодлого, зорилтоо бизнесийнхэнд танилцуулж, хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, Улаанбаатар худалдааны танхим, нийслэлийн удирдлагын багийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн "Ногоон сан" ТББ-ыг хамтран байгуулж, Хас банкны санхүүжилтээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ. Хотын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ. Төсвийн мөнгийг зөвхөн гар харан суух биш хувийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Гадаад зах зээлээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн чармайж байна" гэлээ.

Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан "Энэ удаагийн бизнес уулзалтанд тус танхим 5 ажил хэрэгч, томоохон төсөл танилцуулна. Агаар орчны бохирдлыг бууруулахад хамгийн чухал түлхэц өгөх нүүрсийг шингэрүүлэн хий гаргах төслийг нэрлэж болно. Энэ төслийг 3 жилийн турш Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотод туршиж үзсэн. Үр дүн нь бодитой харагдаж байна. Гэхдээ дан ганц компани хэрэгжүүлээд явах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа" гэдгийг хэллээ. Түүнчлэн "Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018" бизнес уулзалт жилээс жилд ажил хэрэгч, бодит үр дүнгээ харуулсан чуулган болж байгаад Улаанбаатар худалдааны танхимынхан баяртай байна" хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 5 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 6 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 6 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25