ИМПОРТЛОГЧИДТОЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ У.ХҮРЭЛСҮХЭД САНУУЛЖ, АСУУЛГА ТАВИВ


УИХ-ын гишүүн С.Бямбацогт шатахууны хомсдол бий болгож иргэдэд хүндрэл учруулж байгаа, хөдөө орон нутаг татварыг тэглэсэн атал шатахууны үнийг нэмж байгаад анхаарал хандуулж ажиллахыг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Тэрээр "Монгол Улсад хүчтэй төр байгаа бол үндэслэлгүйгээр үнээ нэмж байгаа шатахуун импортлогчидтой хариуцлага тооцох, үндэслэлтэйгээр үнэ нэмэгдэж байгаа бол үр дүнтэй хамтран ажиллах, яаралтай хэлэлцээрт орох, гарц шийдэл олох шаардлагатай гэж үзэж байна. Энэ бүхний эцэст иргэд хохирч болохгүйг хатуу санах хэрэгтэй" гэдгийг онцолсон байна.

Асуулгад "Миний бие 2010 оноос хойш төвийн бүс болон алслагдсан бүс нутгийн бензин шатахууны үнийг ижил түвшинд байлгах асуудлаар удаа дараа асуулт, асуулга тавьж, шахаж шаардаж ажилласны үр дүнд 2015 онд баруун хилээр орж ирж буй автобензин, дизелийн түлшний гаалийн болон онцгой албан татварыг чөлөөлж баруун бүс нутгийн шатахууны үнэ литр тутамд 180-400 төгрөгөөр буурч Улаанбаатарын үнэтэй ойролцоо болж байсан. 2015 оноос хойш Цагааннуур, Ярант, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг баруун бүсийн боомтуудаар импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татварт өөрчлөлт ороогүй, 0 хувийн татвартай байсан. Харин Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав зэрэг төвийн болон, зүүн бүсийн боомтоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татвар 2016 онд 3 удаа буурч, 2017 онд 2 удаа нэмэгдсэн байна. Гэтэл татварын өөрчлөлт ороогүй баруун бүсэд шатахууны үнэ нэмэгдэж, төвийн бүстэй харьцуулахад үнийн зөрүү ихэссээр байна. Төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэх учиртай. Цаашид нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх, улсын хэмжээнд ижил үнэтэй байлгах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг дөнгөж сэргэж байгаа энэ үед ард иргэдийн амьдралд хүнд дарамт, хөшүүн дөнгө болох нөхцөл үүслээ" гээд дараах асуулгыг тавьсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 5 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 6 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 6 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25