ЗОРЧИГЧ, ТЭЭВЭРЧДЭД АНХААРУУЛЖ БАЙНА


Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 336-333 км-ийн хооронд цасаар шуурч, зорчих хэсэг нарийссан тул "Хархорин-АЗЗА"-аас ухмалуудын шуурсан хэсгүүдийг цасыг шууж цэвэрлэж, зорчих хэсгийг чөлөөлж байгаа мэдээлэл ирэв.

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замын 320-365 км-т зорчих хэсэг болон хөвөө цасаар бүрхэгдсэн, Эрдэнэт-Булган чиглэлийн хатуу хучилттай авто замын 12 км-т Зоон давааны зорчих хэсэг мөстсөн, Булган-Мөрөн чиглэлийн замын 27 км-т зорчих хэсэг нарийссан тул зорчигч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Мөн Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто замын 112-113 км-ын хооронд зорчих хэсэг мөстөж, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 79-89км, 34-37км-үүдэд зорчих хэсэг, хөвөө цастай, Улаанбаатар-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын 50-53км-т Хоолтын хөндлөнгийн давааны зорчих хэсэгт цас хунгарласан байсныг АЗЗА-аас хусалт хийж цэвэрлэжээ.

Одоогоор зам, даваа хаагдаагүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа хэдий ч дээрх чиглэлүүдэд цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 5 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 5 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25