ХИЙСВЭР ХАГАЛГАА ЭНДЭГДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ ҮҮ?


Хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрүлэх нь өөрийгөө хянах чадвараа алдахгүй байхаас гадна таазны гэмтэл үүсэхээс сэргийлдэг байна. Гэвч дараа дараагийн жирэмслэлтийн үед дутуу төрөх, ураг амьгүй төрөх магадлалыг нэмэгдүүлдэг гэж энгийн төрөлт болоод хийсвэр хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдийн дунд удаан хугацааны шинжилгээ хийсэн судлаачид хэлж байна. Тэд "энэхүү судалгаагаа ямар аргаар төрөхөө сонгож, төрөлтийн төлөвлөгөөгөө хийхэд нь туслах зорилгоор хийсэн" гэж "Plos Medicine" эрүүл мэндийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Дэлхий дахинд хийсвэр хагалгаагаар төрөх эмэгтэйчүүдийн тоо өссөөр байгаа юм. Баруун Европын орнуудад 2016онд нийт төрөлтийн 24,6%, Хойд болон Өмнөд Америкийн орнуудад 32-41% нь хийсвэр байсан гэж Эдинбургийн хааны төрөх газрын мэргэжилтнүүд мэдээллээ. Олон эмч төрөхийн хүндрэлээс болж хийсвэр хийх шийдвэр гаргадаг боловч анагаахын үүднээс аваад үзэхэд ийм хагалгаа хийх зайлшгүй шаардлага байдаггүй байна. Өөрөөр хэлбэл эхчүүд өөрсдөө төрөх болон төрөлтийн хүндрэлээс болж хүүхдэд нь ямар нэг ужиг өвчин үлдэх вий гэдгээс болгоомжлон хийсвэр хагалгааг сонгодог байна. Барууны орнуудад хийсвэр хийлгэснээс болжгарах хүндрэл, бохирдол хэдий бага байдаг боловч энэ талаар эхчүүд мэдээлэл багатай байдаг бол дараа нь гарах үр дагаварын талаар эмэгтэйчүүд эмчтэйгээ зөвлөлддөг боловч энэ талаар хангалттай судалгаа байдаггүй гэж эрдэмтэд ам нэгтэй баталж байгаа юм. Хэдийгээр эрдэмтдийн дэвшүүлсэн энэ таамаг ажиглалтаас гарсан, одоогийн байдлаар бүрэн батлагдаагүй ч гэсэн та хийсвэр хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа бол өмнөх болоод дараах үр дагаваруудыг нь сайн судлах хэрэгтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 7 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 7 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 7 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25