КАПСУЛТАЙ УГААЛГЫН БОДИСЫГ АМААРАА ХАГАЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА


Хэрэглээний бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч "Procter & Gamble" концерн интернэтэд тавигдсан капсултай угаалгын бодисыг хазаж хагалж байгаа бичлэгүүдийг цахим сүлжээнүүдтэй хамтран устгаж байгаа гэж санхүүгийн албаны дарга Жон Моллер мэдээллээ. Өсвөр үеийнхэн "Tide" Брэндийн капсултай угаалгын шингэнийг хазаж хагалахыг эр зоригийн шалгуур хэмээн үзэж сүүлийн үед бичлэгээ цахим сүлжээнүүдэд тавих болсон юм. Шинэ он гарснаас хойш АНУ-ын хортой тэмцэх албадыг удирддаг төв өсвөр насныхан угаалгын бодисыг "санаатайгаар" хагалж, зарим тохиолдолд залгиж байгаа нь эрүүл мэндэд нь ямар аюултай болохыг тайлбарлаж байгаа ч ийм тохиолдлууд гарсаар байна гэж мэдээлсэн байна. Угаалгын бодисыг залгиснаар гэнэтийн цочролд орох, уушигны хаван, амьсгаа боогдох,ухаан алдахаас гадна амь насанд нь аюултай байдаг байна. "Procter & Gamble" концерны зүгээс уг угаалгын бодисон дээр анхааруулга болоод аюулгүй байдлыг хангах ёстой талаар тодорхой бичсэн байдаг гэж мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 7 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 7 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 7 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25