ДУУЧИН Б.АМАРХҮҮД ЗОДУУЛСАН ЗАЛУУГ ШҮҮХ ЭМНЭЛГЭЭС ХҮНДЭВТЭР ГЭМТЭЛ АВСАН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ


Энэ хэрэг явдал өнгөрсөн сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн үед Хүүхдийн 100-д байрлах нэгэн рестораны үүдэнд болжээ. Дуучин Б.Амархүү машинтайгаа ирээд, бууж ирэнгүүтээ хохирогчийг шууд барьж аваад зодсон аж. Энэ үед хажуунаас нь Б.Амархүүтэй хамт явсан залуу бас цохиж авсан байна. Харин ойр хавьд нь байсан хүмүүс очиж салгасан бөгөөд хохирогч залуу зодуулсны улмаас толгой хагарснаас гадна зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтсэн, спортоор хичээллэх боломжгүй болсон, дурангийн хагалгаанд орох шаардлагатайг эмч нар хэлжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид "хүндэвтэр гэмтэл" учирсан гэсэн дүгнэлт гарчихаад байхад Б.Амархүү цагдаад мэдүүлэхдээ "Огт хүн зодоогүй, харин танихгүй хүмүүстэй нийлж үгийн зөрүүгүй намайг зодсон гэж мэдүүлсэн бол хамт явсан хүн нь хохирогч залууг өөрөө юм мөргөөд унасан гэж мэдүүлжээ.

Гэтэл тухайн үед хэн нь хэнийгээ зодсон талаархи бичлэг тус рестораны камерт бичигдэн үлдсэн нь хохирогчийн өмгөөлөгчид байгаа аж. Түүнчлэн уг үйл явдлыг харсан гэрчүүд ч буй юм байна. Гэтэл дуучин Б.Амархүүгээс гэрчийн мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээлэл хуулийн байгууллагаас тарааж байгаа нь ямар зорилго агуулж буй нь сонирхол татаж байна.

Зодоон юунаас үүдэлтэйг тодруулбал, өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр дуучин Б.Амархүүг нэгэн албан байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаанд дуулуулахаар хохирогч залуу ярьж тохиролцсон байжээ. Гэвч Б.Амархүү тухайн өдөр үйл ажиллагаанд нь очоогүй, ажил амжихгүй байна хэмээн дуулаагүй байна. Хохирогч залуу болон Б.Амархүү нарын хооронд маргаан үүссэн байсан бөгөөд түүнийг мартахгүй явсан дуучин залуу ийн гэнэт уураа гаргаж, зодооны хэрэг өдөөсөн бололтой. Ямартай ч хохирогч залуугийн гомдол Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 13 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26