ОН ГАРСААР ГУРВАН НЯРАЙ ТӨРҮҮЛСӨН ЭХДЭЭ ХАЯГДАЖ, ХОЁР НЬ АМИА АЛДЖЭЭ


2016 онд улсын хэмжээнд найман хүүхэд, 2017 онд 11 хүүхэд эцэг эхдээ гологдож, шалз шиг хаягдсан гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна. Харин 2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар төрүүлсэн үрээ хогийн саванд, айлын хашаа руу шидчихсэн гэх мэт аймшигт сэдлээр үр хүүхдээ хаясан гурван тохиолдол бүртгэгдээд байгааг эх сурвалж мэдээллээ.

1. Эхнийх нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭХЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж олж илрүүлсэн. Тодруулбал, хүүхдийн ээж 22 настай А гэх эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл саруул нэгэн бөгөөд ердөө л эцэггүй хүүхэд өсгөж чадахгүй гэх шалтгаанаар хүүхдээ торонд хийгээд хаясан гэдгээ цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байдаг. Түүнд хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Харин хүүхэд нь эрүүл саруул байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй.

2. Хоёр дахь нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байх айлын хашаанаас 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олдсон билээ. Гэвч өдийг хүртэл хүүхдийг айлын хашаа руу шидэж орхисон цэвдэг сэтгэлт эхийг цагдаагийнхан хайгаад олоогүй байгаа юм. Хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсээс одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа бөгөөд дээрх эмэгтэй нь жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус орчинд төрсөн байх магадлалтай байгаа гэдгийг эх сурвалж мэдээллэсэн.

3. Гурав дахь тохиолдол нь энэ сарын 2-нд нийслэл хотод бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 20-р хороонд явж байсан иргэн өглөө 11 цагийн орчимд дулааны шугамын засварт цэнхэр хадганд боолттой зүйл байгааг харжээ. Улмаар лавшруулан харахад хадганд ороосон, дөнгөж төрсөн нярай хүүхдийг цогцос байсан аж. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр эхийг нь хайх ажиллагааг эхлүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 13 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26