ГЕРМАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХӨНӨӨСӨН МОНГОЛ ЗАЛУУД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ



Монгол Улсын иргэн "Д" ХНБГУ-д хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр мөчилж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж бүх насаараа хорих ял сонсжээ. Түүний шүүх хурал энэ сарын 7-ны өдөр болсон аж. Иргэн "Д" нь 39 настай бөгөөд Герман улсад 18 жилийн өмнө ирсэн байна.

Хэргийг сануулахад, 2016 оны дөрөвдүгээр сард 43 настай Мария гэх бүсгүй учир битүүлгээр ор сураггүй алга болсон аж. Нуурын эргээр аялж явсан явган аялагчид Марияагийн нурууг олсноор энэ хэрэг олны анхааралд өртөж эхэлсэн юм. Удалгүй арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 40 настай Анжа гэх бүсгүй хамгийн сүүлд хотын төвд байрлах шөнийн клубт харагдаад түүнээс хойш сураггүй алга болсон байна.

Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ хэргийн талаар мэдээлэхдээ дээрх хохирогчид Монгол Улсын иргэн ''Д''-ийн гэрт амиа алдсан гэв.

Монгол Улсын иргэн "Д" нь эмэгтэйчүүдтэй ихэвчлэн клуб, цэнгээний газар болзож, улмаар гэртээ дагуулан ирдэг байжээ. "Д" уг хэргийн талаар мэдүүлэхдээ "Би эмэгтэй хүнийг үзэн яддаг учраас ийм хэрэг хийсэн" гэжээ.

Энэ хэргийг бид Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад, ''Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ иргэн ''Д'' талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй'' гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 16 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26