ХАКҮХО, КИСЭНОСАТО НАР БАШЁГ ӨНЖИХӨӨР БОЛЖЭЭ


Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу хаврын башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжихөөр болжээ.

Их аварга Хакүхо нэгдүгээр сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн юм. Тэрбээр 2016 оны есдүгээр сард баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан юм. Энэ хуруу нь дахин гэмтэж, бэртэл нь эдгэрээгүй тул ийнхүү дахин өнжихөөр боллоо. Хакүхо анх удаагаа хоёр башё дараалан өнжиж байна.

Ёкозүна Кисэносато мөн энэ сарын тэмцээнд бэртлийн улмаас барилдахгүй болжээ. Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато аварга болсноосоо хойш зургаан башё дараалан тэмцээнээс гарлаа. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм.

Бөхчүүд эдгээр өдрүүдэд Осака хотод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд башё ирэх ням гаригт эхэлнэ.

Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдрүүдэд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 13 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26