МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ


Нотлох баримтгүйгээр хуульчийг гүтгэх, гутаан доромжлох, түүний ар гэр, үр хүүхдийг дарамталж заналхийлэх, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашигт халдах зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг Хуульчдын холбооноос уриалж, дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-т Монгол Улсын иргэн "... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ....." эрхтэй гэж заасан.

Хэдийгээр хүн бүр дээрх эрхийг баталгаатай эдлэх ч сүүлийн үед Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр гутаах, гүтгэх, доромжлох, заналхийлэх, ийм үйлдэл хийхийг уриалах зэрэг зүй бус үйлдэл гарч байгаад сэтгэл зовнин харамсаж байна. Түүнчлэн ажил, үүргээ биелүүлж байгаа хуульчийн ар гэр, үр хүүхдэд халдахаар заналхийлэх, уриалах нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

Хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөж, өргөсөн тангарагтаа үнэнч, хуулийн хүрээнд, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг.

Хуульчийг хууль болон мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэж үзвэл хэн боловч холбогдох хуулийн байгууллагад хандаж түүнийг шалгуулах, мөн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд энэ талаарх гомдлоо гаргах эрх, боломж нь байдаг.

Өмгөөлөгчид нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүрэгтэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчид бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Өмгөөлөгчид хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.", 40.5-т "Хуульчдын холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна." гэж тус тус зааж, өмгөөлөгчийн эрхийг хамгаалсан.

Тиймээс нотлох баримтгүйгээр өмгөөлөгчийг гүтгэх, гутаан доромжлох, түүний ар гэр, үр хүүхдийг дарамталж заналхийлэх, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашигт халдах зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг УРИАЛЖ байна." гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 17 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26