УЛСЫН ХЭМЖЭЭНД 710 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ЗҮЙ БУСААР ХОРОГДООД БАЙНА


Гуравдугаар сарын 7-ны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа ажээ. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум "Цагаан зуд"-тай, 14 аймгийн 41 сум "Цагаанаар зудархуу" байна. Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710,940 толгой мал хорогджээ. Малын хорогдлын тоогоороо Ховд (87,218) тэргүүлж байгаа бол Увс (25,098), Хөвсгөл (11,483), Хэнтий (28,077) удаалж буй аж. Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс ган, зудын эрсдэлийн мэдээг үндэслэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15,000 боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн байгууллагын дэмжлэгтэйгээр 12 аймгийн 40 сумын нийт 2,000 малчин өрх тус бүрт 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж, малын эрдэс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сан"-гийн "Ганд нэрвэгдсэн бүс нутгийн малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах эрт арга хэмжээ" төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Сантмаргац, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг сумын зорилтот бүлгийн 504 малчин өрхийг хамруулан тооцож нийт 68,845,820 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн байна. Цаашид яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, мэргэжлийн ангийн уялдаа холбоог сайжруулах, ус, дулаан хангамж, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, улсын болон орон нутгийн чанартай зам, даваанд үүрэг гүйцэтгэх зам арчлалтын компаниудын бэлэн байдлыг хангуулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийг тухай бүрт нь ханган ажиллаж буй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 14 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26