САНХҮҮГИЙН ХАРИЛЦААНДАА НИЙТИЙН WI-FI СҮЛЖЭЭ АЛЬ БОЛОХ АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА


Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэвшилтэт технологид суурилан явуулах орон зай, цаг хугацааны хамаарлыг бууруулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлыг хангагдсан байх нөхцөл чухлаар тавигдаж байна. Сүүлийн үед Wi-Fi сүлжээгээр иргэдийн санхүүгийн мэдээлэл алдагдах тохиолдол цөөнгүй гарч буйг мэргэжилтнүүд сануулж байна. Ялангуяа нийтийн, үнэгүй Wi-Fi сүлжээ ашигласан хэрэглэгчдийн дансны нууцлал алдагдах явдал нэлээд гарч байгаа юм. Үүнд Хороо анхаарал хандуулж, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний програм хангамж олноор гарч буй энэ үед тэдгээр програм, аппликэйшнүүд дээр болгоомжтой ажиллах, нийтийн сүлжээг аль болох ашиглахгүй VPN холболт, эсвэл гар утасны интернет ашиглаж байхыг Хороо зөвлөж байна. Сайтар судлаагүй, таньж мэдэхгүй санхүүгийн аппликэйшнийг баталгаагүй, үл мэдэгдэх эх үүсвэрээс татаж авахгүй байх, ухаалаг төхөөрөмжийнхөө үйлдлийн системийн шинэчлэлтүүдийг цаг тухайд нь тогтмол хийж хэвших, сүлжээний халдлага болон вирусээс хамгаалах програм хангамжийг байнга ашиглах нь иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой юм. Түүнчлэн, тодорхойгүй цахим хаяг, ухуулгын буюу спам шуудан руу орохоос аль болох татгалзаж, гар утас болон бусад төхөөрөмжөө өрөөлд түр хэрэглүүлэх, бэлэглэх, худалдах тохиолдолд хувийн мэдээллээ сайтар устгах шаардлагатай юм. Мөн, үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагаас тань таны дансны болон нууцлалын мэдээллийг асуусан дуудлага ирвэл сайтар магадлахын зэрэгцээ аль болох утсаар болон мессэж, мэйлээр мэдээллээ өгөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь банк болон санхүүгийн нэр барьж, хуурамч дүр эсгэн мэдээллийг хулгайлах оролдлого ч цөөнгүй гарч буй юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 15 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26