ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭВЭЛ 10-15 ЖИЛИЙН ДАРХЛАА ТОГТОНО


Нийслэлийн бүх дүүргүүдэд Уушгины хатгаа өвчний эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхлээд 10 хонож байна. Энэ талаарх явцын мэдээллийг өчигдөр Эрүүл мэндийн яамнаас өглөөТус яамнаас мэдээлснээр энэ сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж байгаа аж. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийж байгаа юм байна. Энэ онд 38,000 хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авахаар төлөвлөжээ.Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна. Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 44 минутын өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 1 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 4 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 22 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 23 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 23 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр