ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: МОНГОЛЧУУД НООЛУУРАА ӨӨРСДӨӨ ДЭЛХИЙД ҮНЭЛНЭ, ҮНЭ ЦЭНЭ НЬ АЖИЛ, ОРЛОГО БОЛЖ ҮЛДЭНЭ


Монгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан "Ноолуур" хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд дотоодын зарим аж ахуй нэгжүүдэд ажиллалаа.

Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ. Ноолуур хөтөлбөр хэрэгжсэнээр 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байна.

Ноос, ноолуурын үйлдвэрийн түүхий эд бэлтгэж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн "Хатант интернэйшнл" ХХК нь 2015 оноос ноолуур гүн боловсруулах "Хатант Кашимер" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2017 онд тус үйлдвэр 130 тн самнасан ноолуур үйлдвэрлэж Итали улсад экспортлосон нь 2017 онд Монгол улсаас экспортод гаргасан нийт самнасан ноолуурын 25%-ийг эзэлж байна. Гэвч эргэлтийн хөрөнгийн дутмагаас болж 2017 онд үйлдвэрийн нийт хүчин чадлын 75%-ийн ашиглаж чадаагүй гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Шинээр 100 гаруй хүний ажлын байр бий болгосон дотоодын хөрөнгө оруулалттай тус ноолуурын үйлдвэрээ бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд жилд нийт 700 -1000 тн түүхий ноолуур бэлтгэн авах шаардлагатай байгаа гэлээ. Тус компани энэ онд Итали, Герман, Япон улсуудад нийт 350 тн самнасан ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байгаагаа ХХААХҮ-ийн сайдад танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: "Энэ хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгний "Ноолуур хөгжлийн сан"-тай болно. Ингэснээр хөнгөн үйлдвэрүүдээ, ялангуяа ноолуур боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, малчдаа орлоготой болгох боломжтой. Энэ бол манай салбарынхны хувьд маш чухал бодлогын зохицуулалт. Дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох их ажлын эхлэл. Тийм учраас та бүхэн Ноолуур хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлагаа маш сайн хангаж, төлөвлөлтөө сайн хийж, монгол улсын засгийн газраас баримталж байгаа бодлогыг хамтран хэрэгжүүлэхэд хариуцлагаа ухамсарлаж оролцоорой" гэлээ .

Ноолуурыг чанараар ангилж, ялгавартай үнээр худалдан авах бэлтгэлийн тогтолцоо алдагдаж, зөвхөн жингээр нь тооцож бэлтгэн угаасан байдлаар нийт ноолуурын 80 гаруй хувь нь экспортод гарч байгаа, ноолуурын бэлтгэлийн үе болох 3, 4-р сард эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж байхад нөгөө талаас гадаадын худалдаа эрхлэгчид их хэмжээний бэлэн мөнгөтэй ирж, сайн чанарын түүхий эдийг бэлэн мөнгөөр үнэ өсгөн худалдан авч, орлого нь тодорхойлох боломжгүй нөхцөлөөр маш бага орлогын албан татвар төлж, экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямарч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байна. Үүний улмаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том үйлдвэрүүд өөртөө байдаг түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60%-ийг ашиглаж байгаа нь тулгамдсан асуудалын нэг болоод байсан учраас үүнийг шийдвэрлэх зорилгоор Ноолуур хөтөлбөрийг боловсруулсан батлуулсан талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Говь" ХК, "Ханбогд Кашимер" ХХК, "Хатант интернэйшнл" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцлон хэллээ.Мөн ХХААХҮ-ийн сайд, Хөтөлбөр батлагдсанаар тогтвортой ажлын байрыг хадгалах нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн, техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт нэмэгдэх бодлоыгн зохицуулалтыг хамтраад үр дүнтэй ажил хэрэг болгоход идэвх санаачилгатай байх ёстойг аж ахуй нэгжүүдэд анхаарууллаа.

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч Говь ХК-ийн хувьд цаашид ГОВЬ болон YAMA брэндийг, цаашлаад Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд брэнд болгохын төлөө үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлэн тэлж, 2022 он гэхэд жилд 2,000 тонн түүхий ноолуур боловсруулж, Монгол улсын жилд бэлтгэдэг нийт ноолуурын 20% буюу дэлхийн нийт ноолуурын 10%-ыг дангаараа боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгодог компани болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. "Говь" ХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан, Ноолуур хөтөлбөрийн үр дүн зөвхөн дотоодын компаниудад дэмжлэг үзүүлж байгаа хэрэг биш, үндэсний баялгаа дархлаажуулж, үйлдвэрлэлээ сэргээж ажилтай орлоготой иргэдээ нэмэгдүүлэх боломжийг төр бодлогоор зохицуулж байгаа томоохон алхам юм гэлээ.

"Ханбогд кашимер" ХХК-ийн хувьд экспорт, түүхий эд бэлтгэл, ангилан ялгах, угаах, самнах боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсруулсан ноолуурын борлуулалтын 90 хувийг гадаад зах зээл, 10 хувийг дотоод зах зээл борлуулдаг. Өнөөдрийн байдлаар Англи, Итали, Герман, БНЭУ, Япон, БНСУ, Хонгконг, БНХАУ зэрэг улсуудад экспортлож байгаа юм байна. Дотооддоо "Говь" ХК, "Гоёо" ХХК, "Кашмер Холдинг" ХХК, "Говь-Эрдэнэ кашмер" ХХК, "Гоёл кашмер" ХХК, "Хатан сүлжээ" ХХК, "Гурван сор" ХХК зэрэг үйлдвэрүүдэд нийлүүлэхээс гадна чанарын Монгол Улсын MNS 3686:2007 болон олон улсын ISO 9001:2010 шаардлагыг хангасан ноолуур боловсруулж сав баглаа, шошготойгоор экспорлодог байна. Ноолуурын боловсруулалтын чанарт ихээхэн ач холбогдол өгдөг тус компанийн хяналтын дээжээ гадаадын томоохон лабораториудад шинжлүүлэн хөндлөнгийн хяналт хийлгэдэг туршлагыг ХХААХҮ-ийн сайд сайшаалаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аж ахуй нэгжүүдэд хандан, Монголчууд ноолуураа өөрсдөө дэлхийд үнэлнэ, үнэ цэнэ нь ажил, орлого болж үлдэх боломж бүрдэж байгааг онцолж үүнд идэвхи санаачлагатай, үр дүнтэй, эх оронч сэтгэлээр хандаж оролцохыг уриаллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 2 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 2 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 14 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26