ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЭХДЭЭ ГАР УТСАА ХОЛ БАЙЛГААРАЙ


Эх хүн хүүхдээ хөхүүлэх агшинд эхийн өнчин тархинд үүсдэг окситоцин хэмээх даавар эхэд хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах, хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог болохыг эрдэмтэд тогтоожээ. Иймд энэ үед эхийн сүү байгалийнхаа жамаар хүүхдээ цадахуйц хэмжээгээр боловсорч гадагшилдаг гэнэ.

Хүүхдээ хөхүүлж байгаа эх хүний харц хүүхдэд амар тайван, аюулгүй байгааг нь мэдрүүлдэг аж. Гэтэл олон жилийн өмнөөс эхчүүд хүүхдээ хөхүүлж байх үедээ хүнтэй юм ярих, өөр зүйл давхар хийх, телевиз болон ном сэтгүүл үзэх, утсаар ярих нь эхээс үрдээ харцаараа мэдрүүлэх хайр болон сүүний гарцыг багасгадаг тул эдгээрээс зайлсхий гэж зөвлөдөг байсан.

Харин өнөөдөр ухаалаг утас хэмээх зүйл эхийн харцыг бяцхан үрээс нь булаасаар багагүй хугацааг үдлээ.

АНУ-ийн Калифорни мужийн эрүүл мэндийн төвийн эхчүүдийн сэтгэцийн чиглэлээр дагнан ажилладаг сэтгэлзүйч Доктор Катин Кайниги хэлэхдээ "Эхчүүд хүүхдээ хөхүүлж байхдаа ихэвчлэн цахим мэдээллүүдийг уншиж, төрөл бүрийн мэдээллийг аван, харилцан санал бодлоо хуваалцаж цагийг идэвхтэй өнгөрөөж байна. Энэ нь хүүхдэд асар их сөрөг нөлөөтэй" гэж бичжээ.

Иймээс та бүхэн дараах энгийн зөвлөгөөг анхаарч, хэвшүүлээрэй!

  1. Нэг гартаа хүүхдээ тэврээд, нөгөө гартаа утсаа барих байрлал бол аюултай. Хүүхэд хөхүүлэх үеийн байрлалаас сүүний гарц шалтгаална. Хүүхдийг тэврэхдээ толгой, биеийг нь нэг түвшинд, ээж хөхүүлэх талын гарын шуундаа хүүхдийнхээ толгой, хүзүү, бүх биеийг тулж тэвэрнэ;
  2. Хүүхдээ хөхүүлж байх үедээ гар утсаа анхаарч харах нь аюултай байрлал. Хүүхдийн хамар нь хөхний толгойн харалдаа, нүд нь хөхрүүгээ болон ээжрүүгээ харж байх ёстой. Мөн ээж нь хүүхдээ зөв хөхөж байгааг нь хүүхдийн доод уруул гадагшаа цорвойсон, эрүү хөхөнд шүргэсэн, завсаргүйгээр удаан, хүчтэй хөхөж байгаа зэргийг нь ажиглан мэднэ. Иймд ээжийн харц өөр зүйлд анхаарах ёсгүй;
  3. Ээж та хүүхдээ хөхүүлж байх үедээ ухаалаг утсаа биеэсээ хол байлгаж, бүх анхаарлаа үрдээ зориулаарай

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 1 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 2 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 14 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 23 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26