СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ГЭХ БӨХЧҮҮД ӨВЧНӨӨ ЭДГЭЭХ ЗОРИЛГООР ЭМ, ТАРИА ХЭРЭГЛЭСЭН ГЭВ


"Допинггүй монгол бөх" төслийн хүрээнд баяр наадмаас бусад үед нэр бүхий 31 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан юм. Тэгвэл Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлаж, өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд багагүй шуугиан тарьсан.

Тэгвэл, үүнтэй холбогдуулан, Увс аймгийн Улаангом сумын харъяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Б.Номиндалай нар нүүр номондоо албан ёсны тайлбар хийжээ.

Ө.Бат-Орших: Допинг хэрэглээгүй, шархаа эдгээх гэж ТАМОКСИФЕН гэх эмийг эмийн сангаас авч уусан

-"Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн.

Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.

Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон.

Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.

Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа" гэжээ.

Э.Даш: Эмчилгээний зорилгоор өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн
-"Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны 6 сарын 28нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа!!!" гэжээ.

Б.Номиндалай: Өвчнөө эдгээх зорилгоор сайн гэсэн болгоныг хэрэглэсэн нь үнэн боловч хариуцлагагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу
-"Сайн байцгаана уу? Бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. "Допингийн эсрэг үндэсний төв"-өөс зарласан мэдэгдэлтэй холбоотой тайлбар хүргэе.

Миний бие бага наснаас эхлэн ядрах, сульдах, стрессдэх зэрэгт биеэр улаан юм туурдаг эмгэгтэй байсан юм. Эмнэлэгт үзүүлэхэд "ПСОРИАЗ" хэмээн оношлосон бөгөөд төдийгөөс өдий хүртэл эмчлүүлж, эмнүүлсээр ирсэн. Псориаз өвчтэй хүмүүс спортын замналаа олон жил үргэлжлүүлсэн түүх байдаггүй юм билээ. Ачаалал их авч, сульдах төдийд сэдэрдэг учир арга ч үгүй юм. Гэвч миний бие бөхийн спортод үнэн сэтгэлээс дуртай, нөгөө талаар өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийг хүссэн учраас хүнд хэцүү өвчнөө хайхралгүй, хэцүү бэрхэд сөгдөлгүй бэлтгэл сургуулилтаа хийж, хичээсээр ирснийг миний гэр бүл, хамт олон, найз нөхөд, багш нар маань сайн мэднэ.

Өвчнөө эмчлүүлэхээр "Арьсны өвчин судлалын үндэсний төв"-д удаа дараа хэвтэж, олон чухал барилдааныг эмнэлгийн өрөөнд өнгөрөөсөн үе надад бий. Энэ өвчинд сайн, тус нэмэртэй гэсэн эм тариа, тос гээд бүхий л зүйлийг хэрэглэж өдийг хүрсэн нь хүссэнээрээ бэлтгэлээ хийж, зорьсондоо хүрэх гэсэн сэтгэлийн минь илэрхийлэл юм. 2017 оны намраас бэлтгэл сургуулилтаа чанартай сайн хийхээр зорьж, хэсэг хугацаанд ачаалалтай бэлтгэл хийхэд дархлаа суларч, өвчин эргэн сэдэрсэн билээ. Энэ үед дархлаа дэмжиж, псориазын эсрэг эмчилгээ хийгдэж байсан Үүнд: КЕНАЛОГ тариаг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн юм. Гэвч мэдлэг мэдээлэл, сэрэмж болгоомжгүйн гайгаар ДЭҮТ-өөс авсан допингийн шинжилгээнд уг эмчилгээний тарианаас хориотой эмийн бодис илэрчээ. Хэдийгээр өвчнөө эдгээхийн тулд арга мухардаж, сайн гэсэн болгоныг хэрэглэсэн нь үнэн боловч хариуцлагагүй, болгоомжгүй хандсан нь миний буруу юм. Эмчлүүлж байгаа тухайгаа хариуцсан албаны эмч нарт мэдэгдэж, эм тариа маань хориотой бодисын жагсаалтад ордог эсэхийг лавлаж байгаагүй нь ч миний алдаа юм. Тиймээс бөхдөө хайртай, монгол бөхөө дээдэлдэг ард олон, дэмжигч байгууллагууд, найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, бөхийн төлөө сэтгэлтэй хүн бүхнээс хүлцэл өчиж, уучлал гуйж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 1 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 2 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 14 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26