МАХНЫ ҮНЭ 200-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн долоо хоногт есөн нэрийн барааны үнэ өсчээ. Тус тайланд дурдсанаар хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.53, хонины цул махны үнэ 2.11 хувиар буюу 133 төгрөгөөр, үхрийн цул мах 2.74 хувиар буюу 230 төгрөгөөр өссөн байна. Тиймээс бид хүнсий захуудад бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар "Бөмбөгөр", "Баянзүрх" зэрэг худалдааны төвийг зорилоо. Баяр өнгөрөөд удаагүй ч "Баянзүрх" худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байв. Бид юун түрүүнд тус худалдааны төвийн мах, махан бүтээгдэхүүний тасагт орлоо. Тус захад үхрийн ястай, цул мах кг нь 7800-8500, адууных 6500-7000 төгрөгийн ханштай байлаа.

Харин хониных 5500-6800, ямааных 5300-6500 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь Цагаан сарын өмнө худалдаалж байснаас даруй 300-500 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Манай улсад хавар болгон махны үнэ огцом өсдөг. Тайлбар нь тун энгийн. Махны худалдаачид "Мах ховордож байгаа учраас үнэ нь өсч байна" гэдэг. Энэ удаад ч махны худалдаачид "Мах ховордсон учраас үнэ нь өслөө" гэсэн уламжлалт тайлбар дээр шатахууны үнийн өсөлт үнэд нөлөөлж байна гэсэн хариулт өгөв. Харин иргэд "ченж нар зохиомлоор үнэ хөөргөж байна" гэж үзэж байв. Баянзүрх дүүргийн X хорооны иргэн Д.Оюунмаа "Цагаан сарын өмнөх үеэс махны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.Хэдхэн хоногийн дотор ингэж өсөөд байвал мах идэхгүй болох нь. Мах гэлтгүй өргөн хэрэглээний ихэнх барааны үнэ өссөн. Ченж нар хавар болохоор шинэ мах орж ирэхгүй байна гэж худал яриад үнэ нэмчихдэг" гэсэн юм.

МХЕГ, нийслэлийн ХХААГ, Монголын мах холбоо, арилжааны банкууд хамтран нөөцийн мах бэлтгэх болон борлуулахад хяналт тавих юм байна. Малын гоц халдварт өвчин намжаагүй тул ХХААХҮЯ-наас мах бэлтгэлийн ажилд ихээхэн анхаарч буй гэнэ. Малыг үйлдвэрийн аргаар төхөөрч, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад мах хадгалах шалгуурт 24 компани тэнцжээ. Эдгээр аж, ахуйн нэгжийн материалыг арилжааны банкуудад хүргүүлсэн байна. Мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд төрөөс 4.6 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр төсөвт мөнгийг нь суулгасан аж. Тус худалдааны төвийн хүнсний тасаг руу ороход хүнсний ногооны ханш харьцангуй тогтвортой байлаа. Тухайлбал, лууван килограмм нь 1000-1200, төмс 1000, манжин 2000, сонгино 1300-1500, байцаа 1500 төгрөгийн үнэтэй байсан юм. "Баянзүрх" худалдааны төвөөс гарч "Бөмбөгөр" худалдааны төвд очлоо. Олны хөлд дарагдсан энэ үйлчилгээний төвийг зорин ирэх хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилж байв. Тус төвийн хүнсний ногооны тасаг үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ. Энд "Баянзүрх" худалдааны төвийг бодвол ногооны үнэ хямд байлаа. Жишээлбэл, төмс нэг кг нь 800 төгрөг, манжин 1500-2000 төгрөгийн үнэтэй байв.

Хүмүүс дийлэнхдээ Сэлэнгэ, Жаргалантын төмс, ногоог худалдан авдаг" хэмээн хуучилсан юм. Ногооны тасгаас гарч тус төвийн мах, махан бүтээгдэхүүний тасагт очлоо. Энд "Баянзүрх" захынхаас харьцангуй үнэтэйгээр мах борлуулж байлаа. Тодруулбал, адууны цул мах кг нь 7300, үхрийнх 8500-9000, хониных 7500, ямааных 6800 төгрөгийн ханштай байв. Тус худалдааны төвийн мах махан бүтээгдэхүүний тасгийн худалдагч З.Болдбаатар "Хавар болоод мах ховордож эхэлсэн. Малчид махныхаа үнийг өсгөөд байна. Зарим иргэн биднийг л үнэ өсгөөд байгаа гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу ойлголт. Бид ч гэсэн амьдрах гэж зүтгэж яваа хүмүүс. Манайх олон газраас мах авдаггүй. Нэг хүнээс л авдаг" гэсэн бол иргэн Л.Дорж "Махны үнэ нэлээд хэдэн төгрөгөөр нэмэгдсэн байна. Би хэд хоногийн өмнө эндээс мах авсан. Хавар болохоор махны үнэ эрс нэмэгддэг юм шиг санагддаг. Мах ховордохоор л ингэдэг юм болов уу гэж бодож байна. Арай хямд нь ямааны мах л байна даа" гэсэн юм. Гурилан бүтээгдэхүүний хувьд тус төвд "Алтан тариа"-ны I гурил килограмм нь 1080-1100, дээд нь 1310, "Хурх"-ын I гурил 1300, дээд нь 1600, цагаан будаа 2620-2650, элсэн чихэр 2600, ургамлын тос 2600- 3800 төгрөгийн ханштай байлаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 1 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 2 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 14 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26