ХААН БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ


ХААН Банк нь гарааны болон хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчид болон том аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан Бизнесийн зээлийн аянаа 2018.3.12-2018.6.30-ны өдрөөс орон даяар эхлүүллээ.

Аяны хүрээнд бизнесийн зээлийн хүү буурч, хугацаа уртасч, барьцаа хөрөнгийн шаардлага болон бүрдүүлэх материалын тоог багасган илүү таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.Танд бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх гээд санхүүгийн бүхий л хэрэгцээгээ хангахад Бизнесийн зээлийн аян туслах болно.

Мөн аяны хүрээнд бид 50 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийг бүрэн материал хүлээн авснаас хойш ажлын 8 цагийн дотор шуурхай олгоно. Харин 50 сая болон түүнээс дээш дүнтэй зээлийг зээлийн дүнгээс хамаарч судалх хугацаа өөр байх тул та тооцоолол хийлгэж, шаардагдах хугацааг мэдэх боломжтой юм.

Та бүхэн Бизнесийн зээлийг Улаанбаатар хотод байрлах 7 бизнес төв, 21 тусгай салбар, орон нутгийн аймгийн төвийн тухайлсан 24 салбараар дамжуулан шуурхай авах боломжтойг дуулгая.

Та дараах Бизнесийн зээлээс өөрийн бизнест тохирохыг сонгон аваарай.

  1. Бизнесийн шуурхай зээл
  2. Эргэлтийн хөрөнгийн зээл
  3. Хөрөнгө оруулалтын зээл
  4. Бизнесийн зээлийн шугам
  5. Газар тариалангийн зээл
  6. Ногоон үйлдвэрлэлийг дэмжих зээл
  7. Төслийн зээл
  8. .Худалдааны зээлийн эрх

Хэрэв танд Бизнесийн зээлийн аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол 11-333030 болон [email protected] хаягаар хандан бидэнтэй холбогдоорой.

Таны бизнесийн амжилтын төлөө- ХААН Бизнес үйлчилгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 2 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 2 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 14 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26