СИДНЕЙГ ГУРВАН ХОТ БОЛГОЖ ХУВААНА


Австрали улс хамгийн олон хүн амтай Сидней хотоо гурван хот болгож хуваахаар төлөвлөж байгаа тухай "Си-Эн-Эн" телевиз мэдээллээ.Сиднейг ирэх 20 жилийн дотор гурван хот болгох төлөвлөгөөг өнгөрсөн сард гаргасан гэж тус хотын Газар ашиглалт хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.Хүн амын өсөлт, орон сууцны үнэ тэнгэрт хадах болсон, замын түгжрэл зэрэг тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тус хотыг гурван хэсэг болгож хуваах шийдвэр гаргасан байна."Нэг хотыг гурав болгож хувааснаар оршин суугчдын орон сууцанд орох, ажлын байр олох болон бусад боломж нэмэгдэнэ. Ерөнхийдөө энэ шийдвэрийн зорилго нь сиднейчүүдийн аж амьдралыг дээшлүүлэх юм" гэж хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.Сиднейг гурав хуваагаад "Зүүн эргийн хот" "Төв голын хот" болон "Баруун Паркленд хот" гэж нэрлэхээр төлөвлөжээ.2016 онд 4.8 сая байсан Сиднейн хүн ам 2056 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэн 8 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. 2017 оны 12 дугаар сарын байдлаар Австрали улсын хэмжээнд байрны үнэ дунджаар 630 мянган доллар байсан бол Сиднейд 914 мянган доллар байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 15 минутын өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 24 минутын өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 48 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 1 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 20 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 21 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 23 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19