Өнөөдөр болж буй хоёр Солонгосын түүхэн уулзалтад Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол Жу нэгдэхээр болжээ.Тэрээр оройн 6:15 цагт хил даван Панмунжом хотхонд ирж, нөхөр Ким Жон Уны хамт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зоогт оролцохоор болсон байна.Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны мэдэгдэлд "Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол Жу оройн 6:15 цагт ирж, Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жүн Суктай уулзсаны дараа оройн зоогт оролцоно" гэжээ.Ри Сол Жу хатагтайг өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын хилээр нөхрийн хамт нэвтэрнэ гэсэн таамаг яригдаж байсан ч тэр ирээгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна