ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх тавдугаар сарын 7-нд тангараг өргөснөөр дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх юм. Владимир Путин тангараг өргөх ёслолын дараа амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн "зургаан жилийн төлөвлөгөө"-нд гарын үсэг зурах аж.
Тэрбээр шинэ бүрэн эрхийн хугацаандаа эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарын төсвийг 10 их наяд рубль буюу ойролцоогоор 162 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр АНУ, Европын холбооны хоригоос шалтгаалан эрсдэлд орсон бизнесүүдийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах аж. Тэрбээр зам, тээврийн салбарын зардлыг гурав дахин нэмэгдүүлэх бол эрүүл мэнд, боловсролын зардлыг 20 хувиар ихэсгэх аж. Энэхүү төлөвлөсөн зардал ОХУ-ын ДНБ-ны өсөлт жилд 2.3 орчим хувийг эзлэхээх тооцжээ. Харин батлан хамгаалах, цэрэг армийн зардлыг танахаар болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Түүнчлэн дөрвөн төрлийн шинэ худалдааны татварыг хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна