АЛБАН ТУШААЛЫГ ДАЛДУУР ТОХИРЧ ИЛ ХЭЛЭЛЦЭХ АХ НАМЫН ЖҮЖИГ


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар лхагва гаригт УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг даргаар нь томилсон билээ. Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Даргын зөвлөлийн хурлаар яриад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны дарга болгох санал оруулж байгаа" гэсэн бол бүлгийн дарга Д.Хаянхярваа "Ёс зүйн дэд хорооны даргын асуудал даргын зөвлөл дээр яригдсаныг санахгүй байна. Энэ дэд хороог УИХ-д нэлээд хэд сонгогдсон, тодорхой албан тушаал хашиж байсан хүн удирдвал зүгээр гэж бодож байна" гээд С.Бямбацогт гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. Энэ үеэр гишүүд санал хэлж, асуулт асуусан.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ асуудлыг бүлэг дээр ярих ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын дарга, бүлгийн даргын байр суурь зөрж байна. Одоо цаашдаа ийм байдлаар явахаа болих хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг бүлэг дээр яриад нэг хүн дээр тогтоод оруулж ирэх ёстой. С.Бямбацогт гишүүн байна уу, Д.Тогтохсүрэн гишүүн байна уу надад чухал биш. Бүлгийн дарга өөрөө бүлгийнхээ хоёр гишүүнийг сөргөлдүүлж нэр дэвшүүлээд байгаа юм шиг ойлгогдоод байна шүү дээ. Д.Хаянхярваа дарга аа, та олонхийн бүлгийн дарга ш дээ. Энийг бүлэг дээрээ яриад шийдье. Заавал байнгын хороон дээр хэлэлцээд, нэг намын хоёр гишүүн хоорондоо өрсөлдөөд, түүнийг бүлгийн дарга нь өөрөө дэвшүүлээд байж болмооргүй байна. УИХ-ын дарга, байнгын хорооны дарга хоёр энэ асуудлаар ярьсан юм бол байр сууриа нэгтгэ л дээ. Хачин хор найруулж орж ирчихээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үймүүлээд байх юм. Хаашаа юм бэ. Тэгээд бас Ёс зүйн дэд хороо гэж яриад байгаа юм. Ийм ёс зүйгүй асуудлаа л болъё гэж яриад байгаа ш дээ. Ер нь Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд чинь Б.Наранхүү гишүүн яахаараа байж байдаг юм бэ. Гишүүдийг хуралдаа суулгая гэж яриад байгаа биз дээ. Тэгээд тэр Ёс зүйн дэд хороонд яахаараа Б.Наранхүү байж байх юм. Иймэрхүү юмыг чинь яръя гэвэл ярина шүү. Наад Ёс зүйн дэд хороо гэдэг чинь зүгээр нэг үлгэн салган, бөөрөнхийлдөг хороо огт биш. Зарчимтай байя гэж байгаа бол Төрийн байгуулалтын байнгын хороо өөрөө эхэлье, үгүй гэж байгаа бол болъё. Ёс зүйн хороогоо тараахгүй юу. Хачин юм хийгээд байх юм.

-УИХ-ын гишүүн М.Энхболд: Даргын зөвлөлийн хурал дээр бүх дэд хорооны даргын асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцье гэж ярьсан. Ёс зүйн дэд хорооны асуудлыг нийтэд нь хэлэлцэхэд хугацаа алдана гэж үзсэн. Түүнээс Д.Тогтохсүрэн гишүүнийг даргаар нь томилъё гэж тохироогүй. Даргын зөвлөл дээр Д.Тогтохсүрэн гишүүнийг тохирсон гэж ярилаа. Тийм зүйл байхгүй.

-Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Д.Тогтохсүрэн гишүүн Төрийн байгуулалтын байнгын хороонд орсон учраас Ёс зүйн дэд хорооны даргаар томилъё гэж оны өмнө ярьсан шүү дээ. Удсан болохоор манайхан мартаж санаад байх шиг байна. Нэг бүлгийн хоёр гишүүнийг дэд хорооны даргад өрсөлдүүлэх нь зохимжгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Энд энэ асуудлаар өндөр, нам дуугаралцаад байх асуудал биш гэж бодож байна. Бусад байнгын хороо, дэд хороо ч гэсэн үндсэндээ өрсөлдөөний зарчмаар л явсан. Тэр зарчмаараа л явна биз.

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Ёс зүйн дэд хорооны дарга болъё гэж би зүтгээд байгаа юм алга л даа. Д.Лүндээжанцан гишүүн "УИХ-ын удирдлагатай ярьсан. Чи энэ Ёс зүйн дэд хорооны гишүүн болоод ахлаач" гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд л би орж ирсэн. Хэрвээ С.Бямбацогт гишүүний нэр дэвшвэл би өрсөлдөхгүй. Нэрээ татна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Би бас гайхаад л сууж байна. Бүлгийн дарга, УИХ-ын дарга Д.Тогтохсүрэн гишүүнийг томилох талаар яриагүй гэх юм. Хэрвээ ар, өврөөр дарга нараа тодруулаад явчихдаг юм бол би өрсөлдөхгүй. Бодлого, зарчим байдаг юм бол би өрсөлдөнө. Ар, өврөөр уулзаад чи дарга болчих гэж ярьдаг юм бол би өрсөлдөнө.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хоёрын хооронд юман дээр даргын зөвлөл дээр шийдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг бөөрөнхий зүйл яриад байх хэрэггүй. Угаасаа энэ асуудлыг шийдээгүй. Энд хуйвалдаан энэ тэр ороогүй. Хэрвээ С.Бямбацогт гишүүн нэрийг нь дэвшүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа бол өрсөлдүүлээд саналаа хураагаад шийдэх ёстой. Хэн нэгэн хүний том дуунаас айгаад л, бүлэг талцаад хуваагдаад байгаа юм шиг дүр зураг гаргаж болохгүй Лүндээ даргаа.

Дашрамд дурдахад, Ёс зүйн дэд хорооны дарга нэг жилийн хугацаатай үүрэгт ажилтай бөгөөд дахин нэг удаа улируулан сонгох хуультай юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 4 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 6 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 6 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 6 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 7 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 7 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 7 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 7 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 8 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 10 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 10 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 10 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 11 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 11 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 12 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 12 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 12 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 12 цагийн өмнө