АПУ ХК-ИЙНХААН ГАЗАР ЭЗЭМШИХ ХУГАЦААГАА ХЭРХЭН СУНГАСНАА ТАЙЛБАРЛАНА УУ


Таны харж байгаа энэ газар бол "Богд Хааны Ордон музей".


Ордон нийт 5.7 га газартай. Энэ газарт барилга байшин барьж болохгүй, соёлын өвийн хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахуйц хэмжээний үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хоёр заалттай тогтоолыг Монгол улсын засгийн газар гаргасан. Цаг хугацааг нь харвал 2001 оны 4-р сарын 25-ны өдөр. Бүр барилга байшин бариулахгүй байхыг тухайн үеийн нийслэлийн засаг дарга М.Энхболдод даалгаж байсан баримт ч байна. "Богд хааны ордон музей"-н газраас өгч болохгүй бас нэг "учир" бий. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Дурсгалт газрын зориулалттай газрыг бусдад олгохоор бол засгийн газартай зөвшилцөнө гэж заажээ. Өөрөөр хэлбэл Богдын музейн газраас АПУ-д өгөх эсэхийг засгийн газартай зөвшилцөнө гэсэн үг. Гэтэл зөвшилцсөн баримт бичиг өнөөдрийг хүртэл хаана ч байхгүй. Дээрх засгийн газрын тогтоол одоо хүртэл хүчинтэй хэвээр.


АПУ ХК 1.6 га газартай болсон түүх

"Богд хааны ордон музей"-н хойд талд нь АПУ ХК хашаагаа хатгаж "Нийслэл фитнесс", нэрийн барааны дэлгүүр зэргээ нээж, үйл ажиллагаа явуулдаг. Бичиг цаасан дээр бол 1.6 га газрыг хууль бусаар авсан компани нь "Ван трейд" нэртэй. "Ван трейд" нь АПУ ХК-д зарагдахдаа газартайгаа зарагдсан гэх. Баримт сөхвөл "Ван трейд" нь 1998 оны хотын төлөвлөгөөний дагуу 1999 онд зарлагдсан тендерт ялалт байгуулж, 2003 он хүртэл одоо байгаа энэ газраа өөрийн хөрөнгөөр тохижуулж цэцэрлэгжүүлэх ёстой гэсэн гэрээ байгуулсан байна. Харин тохижуулж цэцэрлэгжүүлэх ажлаа хийж дууссан ч энэ газраа эзэмших эрхийг сунгасаар яваад хамгийн сүүлд 2012 онд газар эзэмших эрхээ ахин 5 жилээр сунгуулж 2017 он хүртэл эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл одоо байгаа энэ газрыг эзэмших эрх өнгөрсөн жил дууссан. Харин хэн хэзээ хэрхэн газрыг үргэлжлүүлэн эзэмшихийг зөвшөөрөв? Авилгын утасны үзүүр байж мэдэх хэрэг...




АПУ буюу Ван Трейд компаниас төр "айх"-ын учир

Хан-Уул дүүргийн газрын албаныхан Ван Трейд компанид өгсөн газраа буцааж авъя гээд 2008 онд шүүхэд хандсан байдаг. Гэтэл тэд 1.3 тэрбумын өрөнд орох болчхож. Учир нь Ван Трейд компани нь Хан-Уул дүүргийн газрыг албыг 1.3 тэрбумыг минь өгч байж аваарай гэсэн байдаг юм. Энэ мөнгө нь тухайн газрыг тохижуулахад зарцуулагдсан гэх. Ингээд өрөнд орох болсон Хан-Уул дүүргийн газрын албаныхан шүүхийн өмнө Ван Трейд компанитай эвлэрч, ахин зарга үүсгээгүй түүхтэй. 1.3 тэрбум төгрөгөөр тохижуулсан газар нь харин чухам хаана байгааг уншигч та тунгаана биз.




Хүчин мөхөс "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар"

Эдний хууль бусаар авсан газрыг 2003 онд Мэргэжлийн хяналтынхан тогтоож газраа чөлөөлж өг гэсэн мэдэгдэл хүргүүлж байсан юм. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг харвал "уран барилгын цогцолбор зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн харагдах сүр барааг хадгалах тухай заалтыг зөрчиж байна гэсэн байв. Гэхдээ энэ мэдэгдэл мөн л АПУ ХК-д үйлчлээгүй "хүчин мөхөстсөн".


АПУ ХК-ыг Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл ч дийлээгүй

2014 онд Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл байлаа. Түүнээс Богд Хааны ордон музейн газрыг буцааж авах эсэх тухай тодруулж байв. Тэрээр нэгэнт хууль бусаар авсан газрыг хүчээр авах тухай яриагүй. Харин 2017 онд газар эзэмших хугацаа нь дуусахаар буцааж авна гэж байв. Түүний яриаг эргэн сануулъя.

Богд хааны ордон музейн газраас өгч болохгүй гэсэн засгийн газрын тогтоол бий. Гэтэл энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Хэд хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын тогтоол хууль биш болохоор хүчин мөхөс байна уу? Засгийн газрын тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа.

Засгийн Газар бол УИХ-аас олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд соёлын өвийг хамгаалах үүрэгтэй. Соёлын өвийг хамгаалахдаа эргэн тойрных нь газрыг хамгаална. Богдын музейн хамгаалалтын бүсэд байгаа байгууллагуудыг гэрээгээ дуусангуут нь газраа чөлөөлж өгөх ёстой, та нарын байгуулсан гэрээ чинь 2015, 2017 онд дуусах юм байна. Үүнээс цаашаа бол соёлын яам соёлын өвийн эргэн тойрон дахь газруудыг ашгийн зориулалттай ашиглуулахгүй гэсэн бичгүүдээ өгсөн. Бид мөн байгууллагууддаа ч хэлсэн. Өөр өөрийнхөө алдсан газар, соёлын өвөө хамгаал. Эргэж гомдлоо тавьж, тэмцлээ хийгээч ээ гэдэг зүйлүүдийг өгсөн. Ер нь ихэнх зөрчил яамнаас биш нийслэлээс гарсан байдаг. Тэгэхээр урд өмнөх нийслэлийн засаг дарга нар энэ соёлын өвд их хайхрамжгүй хандаж байсан гэж хэлмээр байна. Одоогийн энэ шинэ удирдлагуудад харин бид соёлын өвдөө ариг гамтай хандаач ээ гэсэн бичиг явуулсан" гэж байв.


Хотын мээр асан Э.Бат-Үүл ч намын нөхрийнхөө эзэмшиж байгаа газрыг авч чадаагүй

2014 оны хавар энэ асуудлаар сурвалжлага бэлтгэж байх үеэр тухайн үеийн хотын мээр Э.Бат-Үүлээс асууж байлаа. Богд хааны ордон музейн газрыг буцааж авах боломжтой эсэхийг тодруулахад "Ер нь бол Богдын музейн газрыг өгчих л хэрэгтэй байгаа юм л даа" гэснээс өөр зүйл хэлээгүй "бултсан".

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан:

Газраа авах гэж би бид, миний өмнөх удирдлагууд их олон жил уйгагүй хөөцөлдсөн. Өөр нэг байгууллага газраас минь хумслах гэж байсныг бид болиулж чадсан. Харин авчихсан байгаа, газар дээрээ үйл ажиллагаа явуулаад барилга барьчихсан байгууллагуудыг бид дийлэхгүй нь ээ. Төр газраа авчхаж чадахгүй байна.




Богдын ордоны газар дээр асар ч барьж болохгүй

Богдын музейн газар хөл бөмбөг үзэх талбай болж хувирах гэж байсан нь анхных биш. Өмнө нь ч асар барьж, олон залуус цуглан, хөл бөмбөг үзэж байв. Харин энэ жил цахим орчинд Богдын ордны газар дээр байгууламж барихыг эсэргүүцсэн тэмцэл олны анхааралд орж чадлаа. Тиймдээ ч NTV телевиз дараах мэдэгдлийг гаргаж, байгууламж барихаа зогсоосноо мэдэгдсэн юм. Яагаад асар ч барьж болохгүй вэ гэвэл их хотын олон залуус цэнгэлдэх тэр зуур Богдын орднууд болон үзмэрүүд нь ганхаж, газар хөдлөх мэт хөдөлдөг байна. Байнгын хөдөлгөөнд орчихсон эртний модон барилга энэ мэт цаг хугацааг элээсээр байвал барилгын насжилт богиносно уу л гэхээс уртсахгүй. Барилгын насжилтыг богиносгох аюул нь хүчтэй дуу чимээ, барилга байгууламж барих үйл явц зэрэг багтдаг байна.

Богд хааны ордон музейн газрыг олгосон хүмүүсийг байцаая

Богд хааны ордон музейн газрыг хэмэлж АПУ компанид найр тавин өгсөн тухайн үеийн засаг дарга нар болох М.Энхболд, Г.Мөнхбаяр болон, Хан-Уул дүүргийн үе үеийн засаг дарга нар тэр дундаа Д.Загджав нарыг байцаая. Эхнээсээ л соёлын өвийн хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахуйц хэмжээний үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалт бүхий Монгол улсын засгийн газрын тогтоол, шийдвэрийг уландаа гишгэжээ. Тэр бүү хэл уг тогтоолд "Богд хааны ордон музей"-н газарт ямар ч барилга байшин бариулахгүй байхыг тухайн үеийн нийслэлийн засаг дарга М.Энхболдод даалгасан байдаг. Гэтэл удаа дараа АПУ компани нь газар эзэмших эрхээ сунгасаар өдий хүрсэн юм. Энэ авилгын сэжүүр биш үү?

Соёлын өвийг хамгаалах нэг том ажил бол эргэн тойрных нь газрыг хамт хамгаалах, авч үлдэх. Ирээдүй хойчдоо байгаагаар нь өвлүүлэхэд газар нь хамгийн чухал. Тиймээс ч 2001 оны засгийн газрын тогтоолоор, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах тухай хуулиар Богд хааны ордон музейн газрыг хэнд ч өгч болохгүйг тусгасан. Гэтэл хууль АПУ ХК-д үйлчлэхгүй 19 жил өнгөрлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 10 минутын өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 15 минутын өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 11 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 16 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 17 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 17 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 17 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 18 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 18 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 18 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 18 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 19 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 20 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 21 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 22 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 22 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 22 цагийн өмнө