​ДОРНОД АЙМАГ НАЯН МЯНГА ДАХЬ ИРГЭНДЭЭ БАТЛАМЖ ДУРСГАЖЭЭ


Дорнод аймгийн Наян мянга дахь иргэн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 09 цаг 12 минутад мэндэлж, Дорнодчуудад баяр нэмсэн. Өчигдөр Сэргэлэн сумын 2-р багт нутаглах залуу малчин Б.Мягмарынд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сэргэлэн сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Түвдэнням, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамтаар очиж, бяцхан иргэндээ батламж дурсган, мөнгөн хадгаламж, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа. Наян мянга дахь иргэндээ зориулан бүтээлгэсэн Дорнод нутгийн бахархал мандаж буй наран, голдоо гурван үеийг билэгдсэн дүрслэлтэй, хоёр талаараа өсөж үржихийн билэгдэл тариан түрүү бүхий цор ганц дурсгал, батламжийг залуу гэр бүлд дурсгаж, мөн хүүгийн ирээдүйд зориулан 8,0 сая төгрөгийн хадгаламж нээлгэн өгчээ. Залуу гэр бүлийн 3 дахь хүү дээрээ хоёр ахтай бөгөөд Дархан бэр хэмээх алдрыг ээждээ авчирсан. Будаанд шигшсэн нэрнээсДарханбат гэдэг нэр сонгогдсон нь давхар давхрыг билэгдсэн тохиол гэлтэй. Сэргэлэн сум 2018 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд Наян мянга дахь иргэн тус сумаас төрсөнд Сэргэлэнчүүд машид бэлэгшээж байгааг сумын Засаг дарга Н.Гүррагчаа онцлов. Наян мянга дахь иргэнтэй нэг өдөр мэндэлсэн дөрвөн үе чацуутны нэг нь мөн Сэргэлэн сум, хоёр нь Баяндун сум, нөгөө нь Хэрлэн сумын харьяат бөгөөд үе чацуутнуудад мөн батламж, бэлэг дурсгал, тус бүр 800,000 төгрөгийн хадгаламж гардуулах юм байна. Хэрлэн сумын 10-р баг Б.Цогт-Эрдэнийн гэр бүлд мэндэлсэн үе чацуутанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хадгаламж, бэлэг дурсгал, батламжийг гардууллаа. Мөн залуу гэр бүлд мэндэлсэн охин хоёр эгчтэй, айлын гурав дахь охин ажээ. Сонирхуулахад, Наян мянга дахь иргэн мэндэлсэн өдөр нийт 5 хүүхэд төрсөн бөгөөд хоёр нь айлын 2 дахь, гурав нь айлын 3 дахь хүүхэд болжээ. Мөн бүгдээрээ залуу гэр бүл, залуу ээжүүд байсан ба нэг нь Хэрлэн сум, хоёр нь Баяндун сум, хоёр нь Сэргэлэн суманд амьдардаг байна. Харин Наян мянга дахь иргэн тухайн өдрийн 3 дахь төрөлт, 2018 оны 700 дахь хүүхэд, айлын 3 дахь хүү зэрэг олон алдрыг хүртсэн бол сүүлийн үе чацуутан охин, айлын 3 дахь охин болон мэндэлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 4 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 7 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29