“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2018”-ЫН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДЖЭЭ


Ирэх даваа гарагт Төрийн ордонд эхлэх "Монголын эдийн засгийн чуулган-2018"-ын бэлтгэл бүрэн хангагдсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг зохион байгуулагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хамтран ажиллаж байгаа МҮХАҮТ, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Чуулганы бэлтгэл хангагдсан, төр, хувийн хэвшил хамтарвал эдийн засгийг сэргээх ямар боломжтой гэдгийг нотлон харуулсан, эдийн засаг гэлтгүй нийгэм, улс төр гэх мэт өргөн хүрээг хамарсан чуулган болно. Шаардагдах бүх зардлыг хувийн хэвшлийнхэн гаргасан тухай зохион байгуулагчид нь Ерөнхий сайдад танилцууллаа.

Бүх салбар хуралдааныг нэр бүхий телевизүүд шууд дамжуулах бөгөөд цахим технологийг өргөн ашиглахаар төлөвлөсөн байна. Тухайлбал иргэд анх удаа цахим аппликэйшн ашиглаж сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлжээ.

"Хүчээ нэгтгэе" уриан дор болох энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа олон асуудлыг харилцан ярилцаж, гарц, шийдэл эрэлхийлэн, бодит үр дүн гаргана гэсэн хүлээлт өндөр байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлсний дараа Дэлхийн банкны төлөөлөл "Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж" сэдвээр илтгэл тавихаар болжээ.
Дөрвөн нэгдсэн хуралдаан болох бөгөөд Засгийн газраас баталсан "Гурван тулгуурт хөгжлийн бодлого", Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт, Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй, Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, хувьчлалын бодлого, Аялал жуулчлал-Агаарын тээвэр, Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл, Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт, Монгол Улсын Брэндинг, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвийг 12 салбар хуралдаанаар хэлэлцэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх "Монголын эдийн засгийн чуулган-2018" хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөнө.

Төр, засаг шинжлэх ухаанд суурилсан, тооцоо судалгаатай бодлого явуулах ёстой. Бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах нь хөгжлийн хамгийн зөв гарц гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр хэллээ. Иймээс "Татвар төлж, ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгчдээ аль болох дэмжинэ, хамгаална. Ингэж байж ажил хайж байгаа 120 мянган хүнийг хамтран ажилтай, орлоготой болгоно. Ерөнхий сайдын хувьд Засаг дарга нарын ажлыг орон нутагтаа хэдэн ажлын байр бий болгосон гэдгээр нь дүгнэнэ" гэлээ.

Тэрээр "Олон жил үргэлжилж байгаа хий хоосон улстөржилт, хэрүүл шуугианаа зогсоон бүтээн байгуулж эдийн засгаа босгоё. Хүчээ нэгтгэе, Бодлоо нэгтгэе, Нэг зүг харъя" гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 7 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 10 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29